Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монголоос зугатаагүй гэнэ

Twitter Print
2014 оны 05-р сар 09-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх долоо хоногийн өмнө Монголоос оргон зугтсан гэсэн мэдээлэл цацагдсан билээ.

Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэнийг хохироосон гэж АТГ-аас шалгахаар болсныг нь мэдээд Монголоос зугтжээ гэсэн мэдээлэл гарсан.

Тэр ч байтугай “Л.Гансүхэд АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн даруй гадаадад зугтан гарсан гэдгийг албаны  эх сурвалж мэдээллээ” хэмээн цөөнгүй сайтад нийтлэгдсэн.

Тэгвэл өнөөдрийн үдээс хойшхи УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар албан ёсны мэдээлэл хийв. Ерөнхий сайдын хэлснээр түүний ахлах зөвлөх Л.Гансүх гадаадад эмчлүүлж байгаа аж. Тэрээр гадаадаас ирэнгүүт албан ёсны мэдээлэл хийнэ гэжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Гансүх зөвлөх сүүлийн 3 сар гадаадад эмчлүүлж байгаа ажээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Намайг Ерөнхий сайд болсноос хойш АТГ үнэхээр ажил хийлгэхгүй байна. Одоо намайг оролдож дуусаад миний эргэн тойрны хүмүүсээр оролдож эхэллээ. Өмнө нь ч гэсэн баруун аймгуудад битүү захуудыг ашиглалтад оруулж дуусмагц миний зөвлөх Д.Батмөнхийг АТГ-аас танил компанидаа тендер өгсөн гээд шалгаж эхэлсэн. АТГ хүн болгоныг аваачиж шоронд хийж хориод, худалдаж авсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэр хүнийг буруутай мэтээр гүтгэдэг болсон байна” гэж хэлжээ. Ямартай ч өнөөдөр зарим сайтаар цацагдсан “Сайн чанарын, үнэ хямд нүүрс олгох уриатай "Нүүрс" хөтөлбөрийн дор Л.Гансүх олон тэрбум төгрөгийн ашиг олсон гэж хуулийнхан үзэж байна. Түүнчлэн "Нүүрс" хөтөлбөр алдагдалтай ажиллалаа" хэмээн  Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөгийг гаргуулж авсан баримт хуулийнханд байгаа гэнэ” гэсэн мэдээллийн үнэн, худлыг эрхэм зөвлөх удахгүй өөрийн биеэр тайлбарлах бололтой.

Д.Энхтүвшин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.90.135) 2014-05-14 08:18
      • 0
      • 0

      зугтаагүй

      Хариулах

    • Зочин

      (118.43.185.99) 2014-05-12 20:10
      • 0
      • 0

      zugeeree mongolchuudaa ideg l dee , ideg ideg ted chin turj uheh gej bgaan shuu dee ard bid chin busee aartsagandaa tultal tataad avilgalchdaa muulaal suuj baiyaldaa eor ni ene turd tsever hun hed bnaa toolood uziie bugdeeree

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.9) 2014-05-10 09:34
      • 0
      • 0

      Ерөнхий саадын эргэн тойрон идээчин,уугаачид сүргэ лсэн учир үнэнийг хэлэхээр Ултанхуяг уурласан дүр эсэгдэг юм. Түүний нэг л болж дээ.Бүгдээрээ авилгачид,цагаандаа гарсан идээчид.

      Хариулах