Сирийн сөрөг хүчнийг Женев-2-т оролцохыг уриаллаа

Twitter Print
2013 оны 11-р сар 01-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Их Британий Гадаад хэргийн сайд William Hague, Сирийн сөрөг хүчний дундыг баримтлагч бүлгээс Женев–2 хуралд төлөөлөгч оролцуулахыг уриаллаа. Лондон хотод “Сирийн анх нөхөд” нэртэй хурал эхэлсэн. Энэ хурлын үеэр Их Британий Гадаад хэргийн сайд William Hague мэдэгдэл хийжээ. 
Сирийн сөрөг хүчний хамгийн нөлөө бүхий бүлэг нь Сирийн үндэсний хороо. Намжуу, дундыг баримтлагч энэ байгууллага ирэх сард болох Женев-2 хурлыг эсэргүүцнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тэд Сирийн ерөнхийлөгч Башар Ал асадын төлөөлөгчидтэй уулзахаас татгалздаг. Их Британийн Гадаад хэргийн сайд William Hague мэдэгдэлдээ, “Сирийн дундыг баримтлагч сөрөг хүчнийг дэмжих нь радикал Исламистуудыг засгийг эрхэнд гаргахгүй байх зорилготой. Сирид ардчилсан, олон ургальч, шашны мөргөлдөөнгүй ирээдүй бий болгох нь чухал гээд дундыг баримтлагч сөрөг хүчин голлох үүрэг гүйцэтгэхгүй бол Сирийн ард түмэнд Башар Асад, радикалууд гэсэн хоёрхон л сонголт үлдэж байна. Сирийн иргэний дайн хурцдах тусам шашны урсгал хоорондын мөргөлдөөн улам газар авч байна. Женев-2 хурал дээр Сирийн улс төрийн шилжилтийн үйл явцыг хэлэлцэх шаардлагатай. Турк зэрэг орныг хамарсан Сирийн анд нөхөд бүлэг ч үүнийг зөвшөөрсөн.” гэж ярьжээ. Арабын орнууд, Сирийн сөрөг хүчний төлөөлөл болон Барууны орнуудын Гадаад хэргийн сайд нар энэ хуралд оролцлоо.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга John Kerry: “Сирийн сөрөг хүчин ерөнхийлөгч Асадыг албан тушалад нь үлдээхийг хүсэхгүй байна. 2014 оны ерөнхийлөгчийн сонгуульд Башар Аль Асад оролцохгүй.” гэсэн юм. 
Харин Ливаны телевизэд ярилцлага өгсөн Ерөнхийлөгч Асад, “2014 оны сонгуульд өрсөлдөхгүй байх шалтгаан байхгүй. Бид Женев-2 хуралд төлөөлөгчөө илгээхдээ, болзол тулгахгүй. Гэхдээ энэ хурлаар ямар нэг ойлголцолд хүрэх магадлал тун бага. Энэ хуралд ямар хүчнүүд оролцох вэ? Тэд Сирийн ард түмэнтэй хэр зэрэг холбоотой вэ? Сирийн ард түмнийг төлөөлөөгүй, өөрсдийн байгуулсан улсаа л төлөөлөх хүчнүүд оролцох уу?” гэж ярьсан байна.
Саудын Араб, Кaтар зэрэг булангийн орнууд Сирийн Радикал Исламистуудыг санхүүжүүлдэг гэж Сирийн эрх баригчид үздэг. Энэ нь АНУ-Саудын Арабын уламжлалт, холбоотны харилцаанд томоохон сэв суулгасан. 
Сүүлийн үед Радикал Исламистууд болон Сирийн үндэсний хорооны хооронд мөргөлдөөн гарах болсноор аль алиных нь хүчин суларч байна.
Сирийн иргэний дайныг дуусгавар болгож, талуудыг энхийн хэлэлцээ хийлгэх түүхэн ач холбогдолтой хурал ирэх сард Женевт эхэлнэ. Энэ хурлын бэлтгэл ажлыг өчигдөр эхэлсэн хурлаар хангахыг зорьж байгаа юм. Энэ хуралд оролцогч талууд Женев-2 уулзалтанд оролцохыг Сирийн намжуу бодлоготой сөрөг хүчнээс хүсч, тэднийг ятгахаар оролдож байна. Сирийн сөрөг хүчнийг бүрдүүлэгч олон жижиг бүлгүүдийн хамгийн нөлөө бүхий нэг бүлэг Женев-2 хурлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэд ерөнхийлөгч Башар Аль Асадыг албан тушаалаас нь буулгах шаардлага тавьсаар байна. Үүний дараа л хэлэлцээг эхлүүлнэ гэсэн байр суурин дээрээ хатуу зогссоор байна. Харин Дамаск зөвшилцөх асуудлууд дунд энэ асуудал багтаагүй гэж мэдэгдсэн. 
Арабын Лийгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Nebil El Arabi Женев-2 хурал 11-р сарын 23-нд эхэлнэ гэж өчигдөр мэдэгдсэн. Сирийн хямралыг дипломат арга замаар шийдвэрлэхэд Сирийн сөрөг хүчний олон жижг бүлгүүд нэгдэх нь хамгаас чухал болсон. Гэтэл иргэний дайн үргэлжилсээр байгаа тул Сири иргэд хохирсоор байна. Туркт л гэхэд 600,000 дүрвэгч амьдарч байгаагаас 400,000 орчим нь дүрвэгсдийн хуарангуудын гадна амьдарч байна. Турк улс дээрхи дүрвэгсдэд зориулан 2 тэрбум гаруй америк доллар зарцуулжээ.  Ирэх онд хилийн чанад руу болон Сири дотор дүрвэх иргэдийн тоо 4 саяар нэмэгдэх тооцоо бий.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.