ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Саудын Арабын Хаант улсад айлчилж байна

Twitter Print
2019 оны 10-р сар 15-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын Хаант улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь түүний Саудын Арабын Хаант улсад 2007 оноос хойш хийсэн анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр талууд газрын тос, эрчим хүч, зам тээвэр болон хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсгээ зурж, Арабын бүс нутгийн аюулгүй байдлын тухай хэлэлцжээ. Оросын Төрийн тэргүүний сууж явсан лимузиныг Саудын Арабын зэвсэгт хүчний хүндэт харуул угтан авч Рияд дахь Салман Аль Ямама хааны ордонд хүргэсэнээр эхэлсэн ба Владимир Путин Саудын Арабын төрийн дээд албан тушаалтнуудтай мэндчилэхээс өмнө Саудын Арабын зэвсэгт хүчний цэргийн ансамбль ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлжээ.

Саудын Арабын Saudi Press агентлагаас мэдээлж байгаагаар хоёр орны тэргүүн Сирид болж буй үйл явдал болон Йемений хямралын талаар ярилцсан бол В. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлж байгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын хаан Салман Бин Абдулазис болон угсаа залгамжлах хунтаж Мохаммед Бин Салман нар газрын тосны үнийн талаар мөн ярилцсан гэнэ.

Image result for Putin visits Saudi Arabia in sign of growing ties

Уулзалтын үеэр Оросын Төрийн тэргүүн Саудын Арабын хаанд Улаан номонд бичигдсэн Альфа нэртэй шонхор шувууг бэлэглэсэн бол Саудын Арабын хаан Салман Бин Абдулазис В. Путинд уран зураг бэлэглэжээ.

Эх сурвалж: Aljazeera.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.