БНСУ-ын Гэрэлт дэнлүүний баяр ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвөөр нэрлэгджээ

Twitter Print
2020 оны 12-р сар 17-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д жил бүр Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулан зохион байгуулагддаг Гэрэлт дэнлүүний баяр ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвөөр нэрлэгджээ.

Жил бүрийн 4-р сард тэмдэглэдэг уг баярыг хэдэн зууны турш тэмдэглэж ирсэн ба уг баярын үеэр Өмнөд Солонгос даяар Буддын сүмүүд, байшин барилгууд болон гудамж талбайнуудаа өнгө өнгийн гэрэлт дэнлүүгээр чимж, баярын жагсаалууд зохион байгуулагддаг байна.

ЮНЕСКО-гоос гаргасан мэдэгдэлдээ, "Гэрэлт дэнлүүний баяр нь хүнд цаг үед хүмүүст зовлон бэрхшээлээ мартаж, тэдгээрийг давахад туслах чухал ач холбогдолтой" гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.