
Хар тамхины тухайд миний бодох бодол
Билэгжаргал гэж залуугийн хар тамхинд донтож ямар авир гаргаж байгаа бичлэгийг үзээд би их юм бодлоо.
Муу эжий нь Бурхан минь ээ! Цаг хугацааг буцааж эргүүлж болдог бол надад туслаач гэж гуйн шаналж зовж уйлан гашуудаж зовохын дээдээр зовж байгаадаа гэж...
Тийм ээ. Цаг хугацааг буцааж болдог бол энэ сайхан хүүд ийм хэцүү аймаар байдалд орохоос нь өмнө хар тамхины аймшигт аюулын тухай хүн ёсны сайхан сэтгэлээр “маяглалгүйгээр”, өөрийнхөө хүүхдээс ялгалгүй анхаарал тавьж ойлгуулсан бол өнөөдөр нэгэн монгол ээж зовлонгийн тамд унахгүй, Монголын соёл урлаг нэгэн сайхан ирээдүйтэй авьяастнаа алдахгүй байх боломж байжээ гэж... бодно.
Харамсалтай нь бид тэгсэнгүй. Тийм сэтгэл гаргасангүй. Зовлонд унасан Монгол ээж минь! Таны минь сэтгэл зүрх, оюун бодол, ухаан санаа тань төрүүлж өсгөсөн хайртай үртэйгээ шоронд хамтдаа байгаа гэдгийг би сайн мэдэрч байна.
Та хүүдээ зодуулж байх даа ч хүүгийнхээ гарыг үнсэж байсныг би ажигласаан. Тиймээ Та хүүгээ үзэн ядаж чадахгүй. Та хүүгээсээ хол байж чадахгүй. Тэр гар таны минь нүдэнд булбарайхан гар. Яагаад гэвэл та эх хүн, Ээж хүн тийм агуу байдаг. Харамсал гэж юутай хэцүү вэ? Намайг уучлаарай.
Хүүг тань эртхэн мэдсэн бол, ядаж саваагүйтэн сонирхож байсан тэр үед нь ч болов мэдсэнсэн бол хүүг тань өмөөрч ухааруулаад, ойлгуулаад ийм байдалд хүрэхээс нь өмнө татаад авахын төлөө явах л байж дээ гэж жирийн нэг эцэг хүний хувьд өөрийгөө зэмлэн шаналж л суунаа.
*** *** ***
Монголчууд минь одоо бодох цаг аль хэдийн болжээ. Хоцорсон байх буй гэж эмээж байгааг нуух юун. Хар тамхи гэгч Монгол айл бүрийн хаалгыг тогшсон, татсан бодит аюул болоод байна.
Алдаа гаргасан хэний ч хүү, охин бай ялгаагүй л миний сайхан монголын маань үр сад, цус нэгт ахан дүүс шүү дээ. Шорон гэгч тамын, аймшгийн хар нүх рүү эднийгээ явуулахгүй элэг зүрх бүтэн, эрх жаргалтай, ээж бүхэн амар тайван байлгахын төлөө та бид яг юу хийв ээ. Үүд хаалгыг нь бид өөрсдөө харин ч бэлдээд өгсөн юм биш байгаадаа гэж бодно. Элдвийг л бодно.
-Бид юу хийж чадах байсан юм бол?
-Бид юун дээр алдав?
-Алдсан бол яаж засах вэ?
-Одоо яах вэ? гэж бодно.
Одоо БИД “ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ”, “ЭЛДЭВ МАНСУУРАЛ, ДОНТОЛТ, ГЭМТ ХЭРЭГГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ” эвлэлдэн нэгдэж тэмцэх цаг болжээ... гэж бодном.
Үр хүүхдийнхээ төлөө, өсвөр ирээдүйнхээ төлөө учраа олохгүй байгаа нэгэнд нь ухаан суулгаж, ухаарсан нэгэнд нь урам өгч хар тамхины эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ойлгуулан жигшүүлэх ажлыг хүчтэй хийж эхэлье! гэж бодно. Цагдаа, хуулийнхаа байгууллагад иргэн бүр тусалъя гэж бодно! Тэд маань ард олон бидэнгүйгээр хүчирнэ гэж үү!
Энэ тэмцлээ өөрсдөөсөө, өөрөөсөө яг одоо эхэлж үр хүүхдийнхээ дэргэд согтууран мансуурах, хэрүүл зодоон хийх, хүчирхийлэл үйлдэх, үлгэргүй байдал гаргадгаа таслан зогсооё гэж бодно.
Муу бүхнээс хол байх “Дархлаа” тогтоох их ажилд Монгол иргэн хэн боловч хар амиа хоохойлолгүйгээр Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүр нэгдэх цаг нь аль эрт болжээ гэж бодно.
Хар тамхи, мансуурал Монгол эх оронд минь хорт хавдар бүү болоосой.
Монголчууд бид нэгдвэл ялна гэж бодно.
СТА, дуучин Очирын Болдбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(182.160.36.149) 2020-02-04 20:44Za daa huulia changal shuud tsaazaar av.
Хариулах