Есөн давхраас унах гэж байсан гурван настай хүүг ТЦА-ны ахмад ажилтан аварчээ

Twitter Print
2019 оны 10-р сар 12-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт байрлах есөн давхар байшингийн тагтнаас гурван настай хүүхэд дүүжлэгдэн унах гэж байхад нь Тээврийн цагдаагийн газрын ахмад ажилтан Л.Отгонбаяр  аварчээ.

Хүү тухайн үед гэртээ ганцаараа байсан гэнэ. Тэрбээр гадагш гарахаар оролдох үедээ доош унаж, тагтны төмөрнөөс зууран орилоход нь хөрш айлынх нь охин сонсож аавдаа хэлснээр хүү аврагдсан байна. ТЦА-ны ахмад ажилтан Л.Отгонбаяр “Гэртээ амарч байхад манай охин тагтнаас хүүхэд унах гэж байна гэж хэлсэн. Тэгээд гараад юу болсон юм бол гээд харсан хүүхэд дүүжлэгдсэн байсан. Хүүхэд хоёр гараараа тагтнаас зуурсан. Гэхдээ яг мултрах гэж байсан. Тухайн үедээ битгий тавиасай л гэж бодож байсан даа” хэмээн ярьж байна.

Тэрбээр 22 жил Тээврийн цагдаагийн албанд ажиллаад нэг жилийн өмнө тэтгэвэртээ суусан аж. Иймд нийт эцэг эхчүүддээ бага насны хүүхдээ хараа хяналтгүй ганцааранг нь орхихгүй байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж: Eagletv 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Инйтой

      (103.212.118.202) 2019-10-11 18:40
      • 0
      • 0

      Тэтгэврийн тээврийн цагдааг шагнаарай!!!!!!!

      Хариулах