Хар тамхины хэргээр баривчлагдсан Эрүүл мэндийн дэд сайд асны охиныг батлан даалтад гаргажээ

Twitter Print
2020 оны 01-р сар 14-нд 11:02 цагт
Мэдээний зураг,

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан. 

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх бүлэг этгээдийн дунд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны дэд сайд асны охин Б гэгч байсан аж. Тэрбээр өмнө нь хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм. Мөн МУИС-ийн Хуулийн төгсөх курсийн оюутан гэсэн мэдээлэл бий. 

Тэгвэл дээрх этгээдүүдийг Хар тамхитай тэмцэх газраас саатуулан тайлбар мэдүүлэг авч, дэд сайд асны охиныг батлан даалтад гаргажээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.