Улс орнуудын гадаад пасспортын өнгө ямар учиртай вэ

Twitter Print
2022 оны 01-р сар 24-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Улаан

Улаан өнгийн паспорт нь хамгийн түгээмэл байдаг. Тус өнгийн паспортыг сонгож хэрэглэдэг улс орнууд нь түүхэндээ коммунист системтэй байсан эсвэл өнөө хэр нь баримталдаг.

Үүнд Словен, Хятад, Серби, Орос, Монгол, Латви, Румын, Польш болон Гүрж зэрэг орнууд багтахаас гадна Европын холбооны ихэнх улсууд нэмэгддэг юм. Мөн Европын холбоонд орох хүсэлтэй Турк, Македон, Албани зэрэг улсууд хэдхэн жилийн өмнө паспортын өнгөө улаан болгож өөрчилсөн билээ. Түүнчлэн Болив, Колумб, Эквадор, Перу улсын паспорт нь улаан хүрэн өнгөтэй байдаг.

red passport-н зурган илэрц

Ногоон

Лалын шашинтай орнуудын ихэнх нь ногоон өнгийн паспорттой байдаг. Тухайлбал Марокко, Саудын Араб, Пакистан зэрэг улсууд багтана. Тэдний хувьд ногоон өнгийг "Бошиглогч Мухаммед"-ийн дуртай өнгө болон эх дэлхий, амьдралын бэлэг тэмдэг гэж үздэг аж. Мөн Баруун Африкийн Буркина-Фасо, Нигер, Зааны ясан эрэг болон Сенегал улсууд ногоон өнгийн паспортыг ашигладаг аж. Энэ нь тухайн улс орнууд "Баруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг"-д харьяалагддаг болохыг илтгэж байгаа юм.

Related image

Хөх

Хөх өнгийн паспорт нь "Шинэ ертөнц"-ийг бэлэгддэг. Карибын арлуудын 15 нь хөх өнгийн паспорт ашигладаг бөгөөд үүн дээр Бразил, Аргентин, Парагвай зэрэг улсууд нэмэгддэг юм. Харин Венесуэл улс нь Өмнөд Америкийн худалдааны бүлэг “Меркосур”-т гишүүнээр элсэж орсон боловч иргэд нь улаан өнгийн паспорт хэрэглэдэг аж. АНУ-ын хувьд 1976 онд паспортын өнгөө хөх болгож өөрчилжээ.

Related image

Хар 

Хар өнгийн паспортыг маш цөөхөн улс орнууд ашигладаг. Тухайлбал, Африкийн Ботсван, Замби, Бурунди, Габон, Ангол, Чад, Конго, Малави зэрэг улсууд тус өнгийн паспортыг хэрэглэдэг байна. Мөн Шинэ Зеланд улс нь хар өнгийн паспорттай бөгөөд хар бол тус улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон өнгө билээ.

Эх сурвалж: https://www.passportindex.org/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.