Дулааны шугамнаас халуун ус алдагдаж, хоёр хүн түлэгдэж нас баржээ

Twitter Print
2019 оны 11-р сар 24-нд 13:13 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж, хоёр хүн амь насаа алджээ.

Тодруулбал,  өнгөрсөн пүрэв гарагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж, дотор нь хоёр хүн байна гэсэн дуудлагыг нийслэлийн Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 13 алба хаагч, гурван авто машинтай 3.5 км замыг туулан 19.42 цагт очиход тухайн худаг халуун усаар дүүрч ажиллах боломжгүй байсан тул Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс шуурхай жижүүрийн багийг 19.55 цагт ирүүлж, тухайн шугамыг 20.05 цагт хаасан аж. Тухайн худагт /урт хоёр, өргөн хоёр, гүн дөрөв метрийн хэмжээтэй/ дүүрсэн 1.5 метрийн гүнтэй халуун усыг мотопомп ашиглан соруулж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.