Д.Трамп: Ким Жон Уны биеийн байдал муудсан гэх мэдээлэл баталгаагүй

Twitter Print
2020 оны 04-р сар 24-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны биеийн байдал муудсан тухай мэдээ мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй болохыг мэдэгджээ.

Цагаан ордонд өнгөрсөн пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр, "Ким Жон Унд эрүүл мэндийн ямар нэг асуудал гараагүй гэж найдаж байна. Ким Жон Уны биеийн байдлын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнд гарсан мэдээллүүд нь надад ирсэн мэдээллээр баттай биш." хэмээн онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ асуудлаар Хойд Солонгосын талтай холбогдсон уу гэх сэтгүүлчийн асуултанд Д. Трамп, "Бид Хойд Солонгостой сайн харилцаатай, Ким Жон бид хоёр мөн сайн харилцаатай.

Түүний эрүүл мэндийн талаар гарсан мэдээллүүд нь худал гэж бодож байна." хэмээн хариулсан байна. Түүнчлэн БНСУ-ын эрх баригчдын зүгээс Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэндийн талаар ямар нэг мэдээ мэдээлэл ирээгүй хэмээн мэдэгдсэн юм.

Трамп назвал недостоверными сообщения о плохом здоровье Ким Чен ...

Өнгөрсөн даваа гарагт СиЭнЭн суваг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны биеийн байдал зүрх судасны мэс засал хийлгэсний дараа муудсан тухай мэдээлсэн ба нийгмийн сүлжээгээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг нас барсан гэх мэдээлэл тархсан билээ.

Эх сурвалж: TASS.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.