
Ааруул нь уураглаг цагаан идээний нэг төрөл. Ааруулыг хийхдээ буцалгасан тараг, нэрмэлийг цагааг тусгай уутанд шүүж аарц гаргаж авна.
Уг аарцыг бага зэрэг сүүгээр амталж, хүчиллэгийг нь багасган базаж, шахах зэргээр нягтруулж олон төрлийн ааруул хийдэг юм. Ааруул нь С, D, E витаминаар баялаг, удаан хугацаагаар хадгалахад бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт гардаггүй давуу талтай.
Гэвч, сүүлийн үед зах зээлд худалдаалагдаж буй ааруул гурилын хольцтой байх нь элбэг болсон. Тэгвэл ааруул гурилын хольцтой эсэхийг маш энгийн аргаар таньж болох аж. Ингэхийн тулд танд иодын уусмал хэрэгтэй.
Алхам 1
Сонгож авсан ааруулаа жижиглэж дээр нь иодын уусмалаа дусаана.
Алхам 2
Уусмал дусаасны дараа ааруул хөх өнгөтэй болбол гурилын хольцтой гэсэн үг. Харин шар өнгөтэй байвал гурилын хольцгүйг гэрчлэх аж.
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.161.8) 2020-01-20 12:07иодийн уусмал хаанаас олж авхжэ
Хариулах
Зочин
(202.126.89.142) 2021-01-15 00:52Аптэкт
Хариулах