KFC хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, өвчтөнг хянах монитор зэрэг 30 төхөөрөмж ХӨСҮТ-д хандивлана

Twitter Print
2021 оны 05-р сар 06-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Таван Богд Фүүдс ХХК буюу KFC брэндийн зүгээс ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн хэсэгт 50 орчим сая төгрөгийн үнийн дүн бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, өвчтөний хяналтын монитор, дуслын шахуурга зэрэг 30 ширхэг цогц төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр боллоо.

Эдгээр яаралтай тусламжийн тоног төхөөрөмжүүд нь Монгол улсад бэлэн худалдаалагддаггүй тул Таван Богд Фүүдс ХХК-ийн хамт олон эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг албан ёсны байгууллагуудтай гэрээ байгуулан, төлбөрийг төлж, захиалга хийлээ. Захиалсан төхөөрөмжүүд тун удахгүй ирэх юм.

Цар тахлаар өвчилсөн иргэдийн тоо өдөрт 1000 давах болсноор хүндрэлийн хувь ихсэж, хүчилтөрөгчийн хэрэгцээ 8-9 дахин нэмэгджээ. Гэвч яаралтай түргэн тусламжийн үед ашиглах хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат ХӨСҮТ-д ердөө 30-хан ширхэг байдаг. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь хөнгөн болон хүндэрсэн аль ч тохиолдолд өвчтөнүүдэд хамгийн их хэрэгтэй байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс онцолсон юм.

Өнөөдрийн байдлаар коронавирусын цар тахлаар манай улсад 39 мянга гаруй хүн өвдөж, 120 гаруй иргэнээ зуурдаар алдаад байна. Цар тахлыг хохирол багатай даван туулахад иргэн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал. Тиймээс хүн бүр өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалж вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, дархлаагаа дүүрэн байлгахыг уриалж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.