Зэвсэгт хүчнийхэн төрийн одон медаль гардлаа

Twitter Print
2013 оны 10-р сар 31-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа офицер, ахлагч  ажилтан албан хаагчдыг Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын одон медалиар шагнасныг БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ өнөөдөр гардууллаа. 

Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Отгон-Ерөөлт, ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын мэргэжилтэн,  дэд хурандаа Ө.Дорж нарыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, БХЯ, ЗХЖШ-ын үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн дарга, хурандаа Г.Энхбаатар, БХИС-ийн Цэргийн командын сургуулийн Ар тал, эдийн засгийн тэнхимийн ахлах, багш хурандаа Л.Баатар нарын долоон алба хаагчийг “Цэргийн гавьяаны одон”, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн мэргэжилтэн П.Сарантуяа нарын дөрвөн ажилтанг “Алтан гадас” одон, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баасандамба нарын 12 хүнийг “Цэргийн хүндэт медаль”, Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторийн ийлдэс судлагч их эмч Л.Баттулга, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн жолооч Т.Сугар нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагналаа. 

 

Монгол улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэн байгаа алба хаагч, ажилтнууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.