
Дисбактериоз нь гэдсэнд амьдардаг бактериудын тэнцвэрт байдал алдагдан, ашигтай нянгийн тоо нь цөөрч, хортой нянгийн тоо нь нэмэгдэх үйл явцийг хэлдэг.
Дисбактериоз буюу энэхүү гэдэсний бактергүйжил үүсэх шалтгаанд:
Антибиотик -ийг хяналтгүй хэрэглэх;
Гэдэсний халдвар (цусан суулга, сальмонеллез),
Ходоодны үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, цөс чулуужих өвчин;
Ходоод ба гэдсэнд хагалгаа хийлгэх;
Бие махбодын эсэргүүцэл буурах;
Хооллолтын алдагдал (ургамлын бүтээгдэхүүн ба сүүн хүчлийн бүтээгдэхүүн хангалттай хэмжээгээр байхгүй байх)
Чихрийн шижин болон элэгний төрөл бүрийн өвчин
Шулуун гэдсийг клизм тавьж байнга цэвэрлэх зэрэг юм.
Гол холбогдох эмчилгээнд дараах зүйлс орно. Үүнд:
Хоолны дэглэм сахих: Сүүн хүчлийн бүтээгдэхүүнээр баялаг, амьд бифидобактераар баяжуулсан бүтээгдэхүүнтэй хоол хэрэглэх
Гэдэсний бичил биетүүдийн бүтцийг хэвийн болгодог (колибактерин, бифидумбактерин, бификол, хилак ба бусад) өвөрмөц бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэх
Хэд хэдэн тохиолдолд гэдсэнд байгаа хортой бактерийг дарангуйлах антибиотикийг хэрэглэх хэрэгтэй болдог.
Мөн гэдэсний бактергүйжлийн оношлогоо ба эмчилгээг ходоод нарийн гэдэсний, эсвэл бүдүүн шулуун гэдэсний эмч хийдэг гэдгийг анхаараарай.
Суулгалт, гэдэс дүүрэх болон хоол боловсруулах замын бусад хямралын үед хэвийн бичил флорыг дэмжих болон урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн заавраар эм хэрэглэнэ.
Д.Золзаяа