ОФИЦЕРИЙН СУРГУУЛИЙНХАН 70 ЖИЛИЙНХЭЭ ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ

Twitter Print
2013 оны 10-р сар 31-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Монголын үе үеийн шилдэг сэхээтнүүд, улс ардын аж ахуй, соёл урлаг, анагаах ухаан, шинжлэх ухааны салбарт манлайлагчдыг бэлтгэн төгсгөсөн Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуулийн 70 жилийн ой удахгүй тохионо.

Офицерийн сургуулийн төгсөгчдөөс төрийн соёрхолт, ардын эмч Ж.Хайрулла, хошууч генерал С.Гомбосүрэн, БХ-ын сайд асан, дэслэгч генерал Л.Моломжамц, хөдөлмөрийн баатар н.Мандах, хошууч генерал О.Отгонжаргал нарын тавь гаруй ахмадууд төрөлх сургуулийнхаа ойн баярт хүрэлцэн ирэх ажээ.

1943 онд үүсгэн байгуулагдсан түүхт Офицерийн сургуулийг төгсөгчдөөс дөрвөн хөдөлмөрийн баатар, дөрвөн ардын цолтон, 29 гавьяат цолтон, найман генерал, зургаан төрийн соёрхолтон зэрэг маш олон алдар гавьяатнууд төрөн гарсан байдаг. Тэдний төлөөлөл болох ахмадууд баярынхаа өдөр Бүх цэргийн хар сүлд болон тэртээх он жилүүдэд мэхийн ёсолж байсан сургуулийнхаа туганд хүндэтгэл үзүүлж, “Гэрэл зураг-дурсамж” фото зургийн үзэсгэлэнг сонирхож, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон хүндэт харуулын сүр жавхлант үзүүлбэр, хүндэтгэлийн тоглолт үзэж, залуу нас, золбоо хийморио дурсах болно. Мөн тэдний залгамж халаа болсон “Тэмүүжин-Өрлөг” бүрэн дунд сургуулийн сонсогч багачууд сурсан мэдсэнээ ахмадууддаа тайлагнах ажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.