
Их Британийн Нэгдсэн Вант улс иргэдээ коронавирусын эсрэг вакцинд хамруулах хөтөлбөрөө эхлээд буй дэлхийн анхны улс болоод байгаа Америкийн Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан анхны хүн нь 91 насыг зооглож буй Маргарет Кийнан хэмээх эмээ болжээ.
Маргарет Кийнан ирэх долоо хоногт 91 нас хүрэх ба тэрээр коронавирусын цар тахлын улмаас 2020 оныг гэр бүл ойр дотныхноосоо тусдаа өнгөрүүлсэний эцэст коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан эхний хүн болж, гэр бүл ойр дотныхонтойгоо удахгүй уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлжээ. Ирэх долоо хоногуудад Их Британид эхний ээлжинд коронавирусын эсрэг 800 мянган тун вакциныг хийхээр төлөвлөсөн ба 80-аас дээш настай иргэд, эрүүл мэндийн салбарын ажилчид коронавирусын эсрэг вакцинд түрүүлж хамрагдах аж.
Их Британийн Үндэсний Эрүүл мэндийн үйлчилгээ хариуцсан албанаас Их Британийн Нэгдсэн Вант улс даяар хэдэн мянган иргэд коронавирусын эсрэг вакцинд зэрэг хамрагдаж буй тухай мэдэгдсэн ба Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусын эсрэг вакцинд иргэдийг хамруулах ажилтай танилцахаар Лондон дахь нэгэн эмнэлэгт зочилжээ. Тэрээр коронавирусын эсрэг вакцинд хамрагдах нь "иргэдэд өөрсдөд нь болон улс оронд сайнаар нөлөөлнө" гэдгийг онцолжээ. Түүнчлэн Шотландын Тэргүүн сайд Никола Стөржин коронавирусын эсрэг вакцинжуулалт эхэлсэн ч иргэд сонор сэрэмжээ алдах ёсгүй гэдгийг анхааруулсан байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.