Оросууд Монголоос өлсгөлөн баавгай орж ирж байна гэв

Twitter Print
2019 оны 10-р сар 12-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Өлсгөлөн баавгай айлын хоттой хонь болон гэр рүү халдаж, тэр бүү хэл хүний аминд хүрсэн онц ноцтой хэрэг гарсан.

ОХУ-д ч гэсэн өлсгөлөн баавгай хүний аминд хүрсэн хэрэг гарч буй бөгөөд тус улсын Өвөр Байгалийн хязгаарын Байгаль орчны сайд Монголоос өлсгөлөн баавгайнууд тус улс руу нүүдэллэж буй тухай мэдэгдэл хийжээ. Аравдугаар сараас хойш ОХУ-ын Сибирийн хэсэгт өлсгөлөн баавгайн аюул нүүрлэсэн бөгөөд Алс Дорнод, Буриадад тосгон суурин газар руу баавгай орж ирэх нь нэмэгдсэн ч, хамгийн их аюулд өртсөн нь Өвөр Байгалийн хязгаар юм. Тухайн бүсэд баавгай 50 настай эмэгтэйг идсэн хэрэг гарчээ.

Тэгвэл ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Байгаль орчны сайд Олег Некрасов “Баавгайн нүүдэл болж байна. Тэд хоол хайж хил орчмын бүсээс, тодорхой хэлбэл Монголоос орж ирж байна. Өвөл ч гэсэн өлсгөлөн баавгайн аюул арилахгүй. Ойн түймрийн улмаас баавгайн идэш тэжээл ховордсон. Өлсгөлөн баавгай ичээндээ ордоггүй тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Zab.ru 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.