Б.Батцэцэг: Монгол улс, НАТО-гийн хамтын ажиллагаа нь аль нэг улсын эсрэг чиглээгүй...

Twitter Print
2021 оны 12-р сар 15-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

МУ-ын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг Известия сонинд ярилцлага өгчээ. ОХУ-ын Известия сонинд өнгөрсөн лхагва гарагт Монгол улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгийн ярилцлага гарчээ.

Тэрбээр уг ярилцлагадаа, "Монгол улсын 2012 оноос эхлэн Умард Атлантын Гэрээний Байгууллага (НАТО)-тай хамтран ажиллаж эхэлсэн нь ямар нэг улс гүрний эсрэг тэр дундаа ОХУ эсвэл БНХАУ-ын эсрэг явуулга бус хамтын үнэ цэнэ дээр тулгуурласан шийдвэр байсан." гэдгийг онцолжээ.

Тэрбээр цааш нь Монгол улс-НАТО-гийн хамтын ажиллагаа Москва болон Бээжинтэй тогтоосон олон жилийн түүхт харилцаанд хэрхэн нөлөөлж буй талаарх асуултанд, "Монгол улс НАТО-той хамтран ажиллаж байгаа нь ямар нэг улсын гүрний эсрэг үйл ажиллагаа биш гэдгийг онцолмоор байна." хэмээн хариулжээ.

Түүний хэлж байгаагаар Монгол улс-НАТО-гийн хамтын ажиллагаа нь "ардчилал, хууль журам, хүний эрх, аюулгүй байдал зэрэг хамтын үнэ цэнэ дээр тулгуурласан" аж.

Тэрээр, "Монгол улс олон улсын нийгэмлэгийн гишүүн гэдэг утгаараа бүсийн болон дэлхийн энх тайван, аюулгүй байдалд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2012 онд Монгол улсын НАТО-той хамтран ажиллах тусгай хөтөлбөр батлагдсан ба ингэснээр Монгол улс Умард Атлантын Гэрээний Байгууллагын түнш улс болсон." хэмээн мэдэгджээ. Түүнээс гадна тэрээр тухайн үед ОХУ НАТО-той тогтмол идэвхтэй харилцаж, алан хядах үйл ажиллагааны эсрэг хамтын сургуулилт хүртэл хийж байсныг онцолжээ.

Сайд Б. Батцэцэгийн хэлж байгаагаар Монгол улсын НАТО-той байгуулсан тусгай хөтөлбөр нь улс төрийн харилцааг бэхжүүлэх, түнш орнуудад энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдалд тулгарч болох бэрхшээлүүдийг даван туулах боломжуудаар гишүүн болон түнш орнуудыг хангахад чиглэгдсэн байдаг. Тэр дундаа уг хөтөлбөрийн дагуу НАТО-той хамтран Цэргийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжсэн." гэжээ.

ОХУ-НАТО-гийн харилцаа сүүлийн жилүүдэд хурцдаад байгаа ба ОХУ Украин улс НАТО-гийн гишүүн орон болохоор төлөвлөж буй явдлыг эсэргүүцэж байгаа юм. Украин НАТО-гийн гишүүн орон болсноор Украин-ОХУ хилийн орчим НАТО-гийн цэргийн анги бүрэлдэхүүн байршиж эхлэх нь ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн явдал болно гэж үзэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр ОХУ Украины хил орчим олон арван мянган цэргүүдээ байршуулж буй явдлыг НАТО буруушааж байгаа билээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (107.72.176.20) 2021-12-15 13:17
      • 0
      • 0

      Ystoi zov hariuljee uhaantai bna hyatadiin neg bysd l orj bolohgyi tegvel ulaan tsam tsergee Manai nutag devsget bairluulchihna Yyndee oruulah gej hyatad oros 2 Mon ih shahaj bgaa NATOtoi hamtrah n tymen zov

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.117) 2013-11-01 19:49
      • 0
      • 0

      Hoorhii doo

      Хариулах