Ц.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ

Twitter Print
2019 оны 11-р сар 17-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нийслэлийн прокурорын газраас Прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс дөрвөн хэрэгтэй холбоотойгоор дуудсан аж. Гэсэн ч тэрбээр 14 хоногийн өмнө хил давсан байсан юм. Тэгвэл эл хэргийн талаар Ц.Элбэгдорж нийгмийн сүлжээнд тайлбар бичлэг хийжээ. Тус бичлэгт “Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Ажил ихтэй завгүй явна. Хэд хэдэн олон улсын байгууллагын хурал зөвлөгөөнд хүлээсэн үүргийнхээ дагуу оролцож байгаа.

Энэ хооронд хууль сахиулах байгууллагаас асуух тодруулах зүйл гарсан юм шиг байна. Зарим нь намайг оргож зугтсан мэт сэтгэгдэл төрүүлэхийг оролдож байна. Би зугтаад хаачихав. Төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал зөвлөгөөнийхөө хөтөлбөр мэдээллийг өгсөн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Зарим хүний кино зохиолдоо амилуулах гээд байгаа шиг надад Монгол Улсын хуулийн эсрэг хийсэн, Монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй. Ойрын хугацаанд төлөвлөсөн хурал, зөвлөгөөнүүддээ оролцоод хурдан очих болно” гэсэн байна.  

Г.Ганаа 

Өмнөх мэдээллийг http://mongolcom.mn/read/1211 линкээс уншина уу.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.