Дэлхийн хамгийн өндөр бүсгүй гэрлэхээр болжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 09-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн өндөр бүсгүй, Бразилийн загвар өмсөгч Элисани да Круз Сильва дурлалт эрийнхээ сэтгэл зүрхийг хүлээн авч гэрлэлтээ бүртгүүлэхээр шийджээ. Гэвч түүний дурлалт залуу Франкинальдо өөрөөс нь хоёр толгой хэртэй намхан аж. Элисанийн биеийн өндөр - 2,06 метр бол нөхөр болох залуу- 1,62 метр.

Хос залуус Бразилийн нэгэн жижиг хот Салинополист хамтдаа жил хэртэй амьдарч байгаа бөгөөд удахгүй хүүхэдтэй болохоор төлөвлөсөн байна. Элисани энэ жил 18 настай ч хүүхэдтэй болохыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд хэрвээ ойрын хугацаанд жирэмслэхгүй бол хүүхэд өргөж авахад бэлэн байгаа гэнэ.

Дэлхийн өндөр бүсгүйн ийнхүү хүүхэдтэй болох гэж яарч байгаа явдал түүний бага тархины гипофиз хавдартай холбоотой байж болох сэжиг төрүүлж байгаа аж. Энэ хавдраас шалтгаалан тэрээр үлэмж өндөр болсон байна.

Элисани 11 настайгаасаа огцом өсөж эхэлсэн бол 14 хүрэхдээ биеийн өндөр нь 2,06 метр болсон байжээ. Түүнийг 15 настай байхад нь тархины хавдрыг авах мэс засал хийсэний дараа өсөлт нь зогссон аж.

Өндөр бүсгүйн дурлалт залуугийн өгүүлснээр, тэрээр өндөр охидуудтай болзож уулзахыг хэзээнээс хүсэж байсан бол Элисани түүнд тун их таалагдаж байгаа гэнэ. Франкинальдо түүнийг анх хараад дурласан ч хайр сэтгэлийг нь булаах тун хэцүү байсан аж. Харин Элисани түүнтэй анх таарахдаа уг "жижигхэн залуу"-д дургүй нь хүрдэг байсан бол дараа нь бүх зүйл эсрэгээрээ эргэсэн байна. "Тэр намайг илбэдсэн юм шиг, би түүнтэй ойр танилцмаар санагдсан" гэж өгүүлжээ.

Элисани хуримын даашинзаа хэдийнэ бэлдсэн боловч хос хоёр хуримын ёслолд тэгтлээ яарахгүй байгаа аж. Учир нь сүйт бүсгүй сүмд хуримлахаасаа өмнө "онгоноо үдэхийг" хүсэж байгаа гэнэ.

Л. Отгонбат

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.