С.Баяр дэлхийн хэмжээний улстөрч үү

Twitter Print
2014 оны 05-р сар 09-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Монголчуудад тун ч их хүлээлт, хажуугаар нь хардлага төрүүлсээр байгаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилт удааширсантай холбогдон бүтээн байгуулалтын ажил нь ирэх  9 дүгээр сар хүртэл тодорхойгүй байдалтай байгаа. Гэтэл 2014 оны улсын төсвийг батлахдаа Оюутолгойгоос 20 тонн алт Монголбанк хүлээн авна гээд төлөвлөчихсөн байдаг. Манай улстөрчдийн тооцоолсноор Монгол Улс энэ онд 31 тонн орчим алт үйлдвэрлэж, баялагийн сандаа төвлөрүүлэх зорилт дэвшүүлсэн. Харин одоогоор нэг тонн гаруйхан тушаагдаад байгаа. Манайхны ам, ажлын зөрүү иймэрхүү л байдалтай байгаа. Ямартай ч энэ оны хувьд улсын төсөвт голлох нөлөө үзүүлнэ гэж харж, хүлээж байсан Оюутолгойгоос олигтой зүйл хүлээгээд хэрэггүй гэдгийг эдийн засагчид тэмдэглэж байна.

Тэгвэл Оюутолгойг гадныханд найр тавин өгсөн гэгддэг Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-ын Вашингтон муж улсад байрлах тансаг харшынхаа цэцэрлэгийг услаад явж байгаа зураг нь саяхан цахим ертөнцөд шуугиан тарьсан билээ. Ер нь Ерөнхий сайд асан С.Баяр Монголчуудад хараагдах үйлтэй нэгэн үү, ерөөгдөх тавилантай  улстөрч үү. Энэ талаар гадны нэр хүндтэй сэтгүүлүүдэд нэг биш удаа дурьдагдсан байх юм.

2012 онд алдарт Forbes сэтгүүлд “С.Баяр бол Монголын газар нутаг дээр, ер нь энэ ертөнцөд төрсөн хамгийн муу монгол хүн” гэсэн агуулгатай сурвалжлага гарч байж. С.Баярыг ингэж дүгнэсэн хүн бол “Алтан Дорнод Монгол” ХХK-ийн захирал асан С.В.Паушок гэгч юм. Уг нь тэр нөхөр бол  Монголд гуйлгачин шахуу орж ирээд хагартлаа баяжчихаад дайжиж одсон оргодол билээ. Тэрээр Монгол Улсыг хууль цаазгүй орон мэт баахан дураараа дургичихаад эцэст нь нохой шиг хөөгдөж гарангуутаа хилийн чанадаас Монголын улстөрчдийг заналхийлж, бүр сүүлдээ Олон улсын арбитрын шүүхээр хүртэл заргалдаж үзээд тусыг эс олсон түүхтэй. Эцэст нь тэр оргодол орос “Алтан Дорнод Монгол” ХХK-ийнхаа 25 хувийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Т.Ганболдод зарчихаад талийж одсон билээ. Тухайн үед олон нийтэд төдийлөн мэдэгдэлгүй 2011 оны 9дүгээр сард Москвад явагдсан “Алтан Дорнод Монгол” компанийг 300 сая ам.доллараар худалдан авсан “Голдстрим инк” компани, түүний захирал Т.Ганболд нарын нэр удалгүй Монголыг хэсэгтээ л шуугиулсан билээ.

“Голдстрим инк” компани болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Т. Ганболд нь УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэлийн хамаатан гэдгээр бүр сүүлд олонд танигдсан түүхтэй.  

Түүний тэргүүлдэг “Голдстрим инк” компани нь ОХУ-д хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  2008 оноос “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авахаар тус компанийн захирал С.В.Паушоктой уйгагүй яриа хэлцэл хийсний үр дүнд ийн өөрийн эзэмшилд авсан гэдэг. Т.Ганболд С.В.Паушокоос алт олборлолтын болон нефть боловсруулах үйлдвэрийн төсөл нийлсэн, ОХУ, Монгол болон гуравдагч оронд бүртгэлтэй 16 компанийг албан ёсоор худалдан авсан байдаг.

Харин дараахан нь “Алтан Дорнод Монгол”-ийг худалдан авсан Т.Ганболд “С.В.Паушок анх хан хүү шиг ирээгүй шүү дээ. Тэр Монгол оронд гомдоллох эрх байхгүй. Тэр Монгол нутагт жагсаалын цэрэг шиг ирээд генерал болоод буцсан” хэмээн дүгнэсэн нь “Forbes”-ийн хуудсанд үлдсэн.

С.В.Паушок Монголд 10 жил амьдрахдаа 146 лицензийг 40 орчим сая ам.доллараар худалдаж авсан гэж мэдэгддэг байж. Тэгсэн мөртлөө албан баримтуудад дээрх лицензэд 17.1 сая ам.доллар зарцуулсан гэжээ. Яагаад ингэж их мөнгөний зөрөө гарав гэхээр “Олгомжтой л доо, өнөөх л манай эрх мэдэлтнүүдэд төлдөг авлигалд. Монголчуудтай маш хурдан наймаа хийх ёстой. Монгол хүнтэй наймаа хийгээд удвал үнээ нэмдэг. Эсвэл Хятадуудад өгнө гэж ашиг хонжоо хайдаг” гэж “Forbes”-т ярьсан байдаг. Тэр бас хэзээ ч Монголчуудад итгэдэггүй байж. Тиймээс Монголчуудыг жолоочоос илүү ажилд авч болохгүй гэж ярьдаг, хэлсэндээ ч хүрдэг байжээ. Тэр бас татвар төлөхөөс татгалздаг байв. Орос ноёны энэхүү авир тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярт огтхон ч таалагдаагүй гэдэг. Ингээд Монголын Засгийн газартай татварын асуудлаас болж түнжин хагарсан түүнийг татвараа шударгаар төлөхийг шахаж шаардан үндсэндээ Монголд байх суух газаргүй болгожээ.

Эцэст нь Эрүүгийн хэрэг  үүсгэснээр зартай луйварчин С.В.Паушок Монголоос зугтаж гараад Засгийн газраас 1.7 тэрбум ам.доллар нэхэмжилж Стокольм дахь олон улсын арбитрын шүүхэд өгсөн байдаг. Тэрхүү мөнгийг ямархуу хэмжээтэй болохыг нь энгийнээр ойлговол одоогийн хэл ам татлаад байгаа “Чингис” бондоос 200 сая ам. доллараар илүү байж.
Монголын газар шороогоор хөлжиж, хамгийн өөдтэй, өнгөтэй бүх лицензийг цуглуулж, эцэст нь татвар төлөхөөс татгалзсан түүний хандыг Ерөнхий сайд асан С.Баяр хага дарж чаджээ. Тийм учраас л С.В.Паушок гэгч нь “Монгол нутагт С.Баяр шиг муу хүн төрөөгүй” гэж халагласан нь тодорхой.

Ингээд Монголоос явсан С.В.Паушок  хожим “Би чинь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өрөөнд шууд ордог бизнесмен байлаа” хэмээн гунигтайгаар дурсан суусныг “Forbes” сэтгүүл онцолж байжээ.
Олон улс дамжсан ийм томоохон луйварчинг нутгаасаа хөөж явуулсан С.Баярыг барууны хөрөнгө оруулагчид бас сайнаар дурсдаггүй гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд “Rio Tinto”-гийн удирдлагууд Монголын Оюутолгойд хөрөнгө оруулалт хийсэндээ харамсаж эхэлсэн гэсэн мэдээлэл түгж байгаа аж. Тэр ч бүү хэл “Монгол нутагт төрсөн хамгийн алсын хараатай улс төрч бол С.Баяр” хэмээн мэдэгдсэн гэх явган яриа түгэх болжээ. Учир нь “Rio Tinto” С.Баярын зангад орсноо ойлгож эхэлсэн юм байх.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Rio Tinto”-гийн Оюутолгойн ил уурхайгаас олборлосон зэсийг Хятадууд авахгүй гүрийж эхэлжээ. Орос бас л татгалзаж. Тэгээд гуравдахь зах зээлд гаргана гэхээр зардал нь дийлдэхгүй өсч, олох ашиг нь улам л багасжээ. Үүнтэй зэрэгцээд Оюутолгойн далд уурхайн дараагийн ээлжийн хөрөнгө оруулалтын мөнгийг “Rio Tinto” цөхрөлтгүй хайж байгаа ч ирэх 9 дүгээр сар хүртэл хойшлогдоод байгаа. Аргаа бараад Монголын Засгийн газраас зээл авах баталгаа хүстэл Н.Алтанхуягийн Засгийн газар “үгүй” гэжээ. Бас Оюутолгойн хөрөнгө оруулалтад дэлхийн санхүүгийн байгууллагуудад эргэлзэж эхэлсэн дуулдана. Ийм олон шалтгааны улмаас Оюутолгойн ирээдүй улам л бүрхэг болжээ.

Тиймээс “Rio Tinto” Оюутолгойд оруулсан хөрөнгийнхөө тал буюу 3.4 тэрбум ам. долларыг алдагдал болгон зарлажээ. Эдийн засагчид Оюутолгойн хөрөнгө оруулалт намраас эхэлнэ  гэж байгаа ч нөгөө хэсэг нь улам л бүрхэг болсныг ярих болов. Ерөнхийдөө “Rio Tinto” Оюутолгойд хөрөнгө оруулалт хийж “Би Эйч Пи Биллитон”-ыг гүйцэж дэлхий дахинд шагшигдана гэсэн мөрөөдлөө ч орхисон сураг гарах болжээ. Үндсэндээ “Rio Tinto” Оюутолгойд хөрөнгө оруулснаа хамгийн алдаатай шийдвэрүүдийн нэг гэж үзэх болсон мэдээлэл түгж эхлэв. С.Баяр гуравдахь хөрөнгө оруулалт гэж “Rio Tinto”-г ятгасаар гэрээ байгуулж өөрөө сайн дураараа ажлаа өгөөд арилж өгсөн нь тун ч алсын хараатай “молгидолт” байж хэмээн “Rio Tinto”-гийн удирдлагууд халаглаж байгаа гэнэ.

Харин гадныхан С.Баярыг ингэж үнэлж, зүхэж байхад Монголчууд ч түүнийг бас л сайнаар хэлдэггүй. “Монголын газар нутгийг худалдсан”, “Оюутолгойтой тун ашиггүй гэрээ хийсэн”, “Гадныхантай хуйвалдаж, газар даахгүй болтол баячихаад АНУ-д зугатаагаад гараад явчихсан” хэмээн Монгол хэлний хамаг л муу муухайгаар хэлсэн шүүмжлэл тасралтгүй хэдэн жил үргэлжилж байгаа.

С.Баяр гадныханы тодорхойлдогоор “Хамгийн муу Монгол хүн”, “Хамгийн алсын хараатай стратегич, тун ч бодлоготой луйварчин уу” эсвэл Монголчуудын зүхдэгээр “Гадныханы эрх ашгийг хамгаалагч уу”, “Монголын газар нутгийг худалдсан уу” гэдэг нь учран золгох он жилүүдийн шаргал өдрүүдээс л тодрох болов уу.

Д.Энхтүвшин

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочинenhbold

      (91.141.0.4) 2014-05-11 00:14
      • 0
      • 0

      bayar bol jinhene chadfaltai hulgaich alsiin haraatai mongoliig hudaldsan mundag uls törch gesen

      Хариулах

    • Зочинenhbold

      (91.141.0.4) 2014-05-11 00:13
      • 0
      • 0

      jinhene luivarchin

      Хариулах

    • Зочинenhbold

      (91.141.0.4) 2014-05-11 00:12
      • 0
      • 0

      jinhene alsiin haraatai hulgaich aar todorson avilgachin uheh estoi buzar luivarchin

      Хариулах

    • Зочинenhbold

      (91.141.0.4) 2014-05-11 00:10
      • 0
      • 0

      delhiin hemjeenii hulgaich eh ornoo hudaldsan novsh gedegiig mongolchuud medne

      Хариулах

    • Зочин

      (91.141.0.4) 2014-05-11 00:09
      • 0
      • 0

      delhiin hemjeenii luivarchin hulgaich bolsniig mongolchuud sonstugai medtugai

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.34) 2014-05-09 12:34
      • 0
      • 0

      sanjiin bayar bol chadaltai l er.

      Хариулах

    • Зочин

      (202.179.7.6) 2014-05-09 12:28
      • 0
      • 0

      тэр оросыг Энхбаяр оруулж ирэхийг дэмжсэн гэж дуулсан юм байна. Харин Баяр хөөсөн бол сайн байна. Хүнд ер нь сайн муу тал байх агаад аль нь илүү гэдгээс шалтгаална биз. Харин бид сайн зүйл хийснийг ойлгохгүй ойлгуулахыг хүсэхгүй байгаатай ч холбоой юм билүү хэн мэдэх билээ. Риогийхон худлаа ч залж мэдэх хогнууд шүү. Зориуд тийм зүйл бичүүлж байхдаа ч сийхгүй. Алтыг баяжмалаас нь салгахгүй гаргаж байгаач юм билүү хэн мэдлээ. Зэсийн агуулгыг ч үнэн хэлэхгүй ш дээ. Гаргаж байгаа талтайгаа ч хуйвалдаж мэдэхээр новшнууд байхыг хэн мэдлээ.

      Хариулах