Тураах иогийн дасгалууд

Twitter Print
2019 оны 03-р сар 04-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Иог гэж юу вэ? Хэн нэг нь иог хийж болох уу? Тийм ээ, хүн бүр иог хийж болно. Та нялх балчир байхдаа иогийн энгийн дасгал хийж байснаа мэдэх үү? Иог бол акробат төдий зүйл биш бөгөөд бие, сэтгэл, оюун санааг нэгтгэх цогц зам мөр юм. Иог болон иогийн байрлал нь та бидний эрхтэн тогтолцоонд нийлэмж, сэтгэлийн тэнцвэр хатыг бий болгох ач тустай. Сайн сайхан аж төрөх нь дан ганц эрүүл чийрэг биеэр зогсохгүй, уужим саруул ухаанаар сэтгэх явдал юм. Иог энэ бүх асуудалд өөрийн нөлөөгөө үзүүлнэ.

Амьдрах урлагийн хөтөлбөрүүд нь бие, сэтгэл, оюун санааг тэнцвэржүүлэх замаар хувь хүнийг өөрөөр нь  залуужуулахыг зорьдог. Шри Шри Йог дасгалын гол анхаардаг зүйл бол ‘тэнцвэрт байдал’ юм. Бүх өвчин эмгэг нь биеийн тэнцвэрт чанар үгүй байдалаас болж илэрэнэ. Өвчин хууч нь биеэ ‘илүү халамжил’ анхаар гэх дохио. Иог болон иогийн байрлалууд таны өдөр тутмын бүхий л асуудлыг энгийн, амьдралд ойрхоноор шийдэх шийдлийг өгдөг.   

Бие мах бодын хувьд иогын байрлал нь булчин, үе мөчний уян хатан байдлыг нэмэгдүүлж, эрхтнүүдэд массаж хийн үйл ажиллагааг нь тэтгэдэг. Иог нь өөрөө өөрөөр нь, энгийн аргаар  урхагшиж ужигарсан төрөл бүрийн хууч өвчинг эрүүлжүүлж, мөн биеийн дархлааг сайжруулна.

Иогийн үндэс суурь нь бясалгалд оруулахуй бөгөөд иог болон пранаяама хийсний дараа бясалгал хийхээр суух нь нэн чухал агаад, бясалгалаар нэг нь амин оршихуйн гүн рүү гүнзгийрэн ордог. Хичээл чармайлтгүй, машид нарийн иог болон иогийн байрлал нь таныг илүү баяр жаргалтай болгодог. Бие бүхэлдээ илүү эрүүл, улам эрч хүчтэй болсныг мэдэрнэ. Аливаа өвчин, өдөр тутмын стресст нэрвэгдэх нь багасна. Иогийн байрлал амьсгалтай ижилсэхэд дасгал бясалгал нь хичээл чармайлтгүй явагдана.

Эх сурвалж: artofliving.org

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.