Азербайжан, Арменийн эрх баригчид хэлэлцээрийн ширээний ард суухаас татгалзав

Twitter Print
2020 оны 10-р сар 01-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Армени болон Азербайжаны эрх баригчид Нагорно-Карабахийн бүс нутагт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцээрийн ширээний ард суун ярилцахаас татгалзжээ.

Нагорно-Карабахийн бүс нутаг дахь зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр дайн болох эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа ба ОХУ, АНУ зэрэг улс орнууд талуудыг даруй галаа зогсоож, асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэхийг шаардаад байна. Нагорно-Карабахийн бүс нутагт үүссэн нөхцөл байдал Өвөр Кавказын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй болоод байна.

Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев ОХУ-ын телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Арменийн талтай хэлэлцээрийн ширээний ард суух ямар ч боломжгүй гэдгийг онцолсон бол Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян тулаан үргэлжилж байгаа үед хэлэлцээр хийх боломжгүй гэжээ. Азербайжаны газар нутагт багтдаг Нагорно-Карабахийн бүс нутаг буюу Бүгд Найрамдах Арцах улс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй улс юм. Тус бүс нутгийн хүн амын дийлэнх нь арменичууд юм.

Azerbaijan, Armenia reject talks as Karabakh conflict zone spreads - World  News

Өнгөрсөн ням гарагийн өглөөнөөс эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас Азербайжан, Арменийн хэдэн 10 цэргүүд болон энгийн иргэд амиа алдаж, хэдэн 100 хүн шархдаад байна. Өвөр Кавказ үүсээд буй асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн улс орнуудын төлөөлөгчид өнгөрсөн мягмар гарагт хаалттай хуралдсан ба гишүүд хүч хэрэглэж буй явдлыг буруушааж, галаа нэн даруй зогсоохыг шаарджээ. Түүнчлэн Арменийн тал Туркийн F-16 сөнөөгч онгоц Арменийн цэргийн онгоцыг унагасан хэмээн мэдэгдээд байна. Уг мэдэгдлийг Туркийн тал худал хэмээн үгүйсгээд байгаа аж.

Эх сурвалж: Reuters.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.