
Парис хотод орших энэхүү хуучны сонгодог загварын орон сууцанд амьдарч байсан нэгэн бүсгүй 1942 онд Нацистуудын дайралтаас зугтан гарч Францын өмнөд хэсэгт амьдрах болсон байна. Тэрээр 3 жилийн өмнө 91 насандаа таалал төгсөх хүртлээ хэзээ ч байрандаа ирээгүй хэдий ч түрээсийн төлбөрөө төлсөөр байж.
Сонирхолтой нь тэрээр Италийн алдарт зураач Жиованни Болдинигийн нэгэн хөрөг зургийн бүтээлийн дүр, Парис хотын алдартнуудын нэг Мартэ дэ Флорианы ач охин байсан бөгөөд тэрхүү алдарт хөрөг зураг нь түүний үлдээсэн байрнаас олдон шуугиан тарьсан байна.
Өв залгамжлагчийх нь илгээсэн шинжээчид Жиованни Болдинигийн 1898 онд бүтээсэн эмээгийх нь хөрөг зургийг 3.4 сая ам.доллараар үнэлсэн бөгөөд энэхүү бүтээл нь XXI зуунд олдсон урлагийн сор бүтээлүүдийн нэгд тооцоогдож байна.