Шахмал түлш түлж байсан гэх айлын зуух дэлбэрчээ

Twitter Print
2019 оны 10-р сар 09-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшинд угаартаж зургаан иргэн амиа алдаад байгаа билээ.

Тэгвэл өчигдөр 20:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа айлын зуух дэлбэрсэн хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тухайн айл шахмал түлш түлж, улмаар зуух нь гэнэт дэлбэрсэн гэх мэдээллийг өгч байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Баянзүрх дүүрэгт айлын зуух дэлбэрсэн дуудлага, мэдээлэл ирсэн" гэх тайлбарыг өглөө.

Тухайн үед гэрт өндөр настай эмэгтэй, нэг настай ач хүүхдийнхээ хамт байжээ. Тэднийг хөрш айлынх нь хүн цонхоор нь гаргаж, амийг нь аварсан байна. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж, дэлбэрсэн зуухыг авч явжээ.

Цэнгэний Түмэнбаяр-н зураг.

 Хэргийн газарт цагдаагаас гадна мэргэжлийн хяналтын байцаагч нар ажилласан байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.