Шидэт мод /ёгт үлгэр/

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Нэг эр дэлхийгээр аялаж явсаар нэгэн саглагар модон дээр хүрээд иржээ.

Тэр мод нь зүгээр ч нэг мод биш. Хүсэл биелүүлэх шидтэй гэдгийг тэр хүн мэдээгүй байж. Аян замдаа ихэд алжааж ядарсан тул тэрээр модны сүүдэрт унтаад өгөв.  Хэсэг унтаж сэрээд “Өлсөж байна гэж жигтэйхэн. Идэх юм байсан бол” хэмээн бодож дуусаагүй байтал хаанаас ч юм бүү мэд элдэв янзын идээ будаа өмнө нь гараад ирэх нь тэр. Өнөөх хүн юун хоол хаанаас гараад ирсэнийг бодох ч үгүй өмнөө байсан хоолноос идэж гарав гэнэ.

Гэдсээ цадтал идээд “За, сайхан боллоо. Одоо жаахан юм уугаадахвал” хэмээн дөнгөж бодтол цэв хүйтэн рашаан устай домбо өмнө нь гараад ирлээ. Рашаан усаар цангаагаа тайлж аваад, модны сүүдэрт тухлан сууж байтал “Үгүй ингэхэд, энэ их идээ будаа, рашаан ус хаанаас гарч ирдэг билээ? Энэ хавийн муу ёрын сүнс маниараа тоглоом тохуу хийлээ шүү!” гэх бодол түүнд төрөв.

Тэгтэл, эгцэлж харахын аргагүй, үзээрийн муухай төрхтэй буг чөтгөрүүд гарч ирээд түүнийг тойрон эргэлдэв. Үнхэлцэгээ хагартал айсан эр “Эд нар намайг идэх нь...” хэмээн дөнгөж бодмогц буг чөтгөрүүд тал талаас нь тасдан хаяж, бодлыг нь ёсоор болгов гэнэ.

Гол санаа: Хүний бодол эрт орой заавал биелдэг. Амьдрал ямар байх нь бидний бодолтой шууд холбоотой. Тиймээс “Өөрийгөө зөвхөн сайн сайхнаар бодож бай!” хэмээх дүрмийг ямагт санаж яваарай.

Эх сурвалж: F4B

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.