2014 оны 05-р сар 09-нд 02:25 цагт

3 настай хүү ээжтэйгээ маргалдаж байна гэнэ

3 настай Матиёо хүү оройн хоолондоо боов (cupcake) идэхийг зөвшөөрөөгүй ээжтэйгээ нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулах, өөрийнхөө зөв гэдгийг батлах гээд мэтгэлцээн хийж байна. Мэтгэлцэж байхдаа биеэ маш зөв авч явж, хэлэх үг нь хүртэл маш соёлтой, бараг мэргэжлийн хуульчийн хэмжээнд байгааг та анхаарч үзээрэй. Ээжтэйгээ харьцахдаа хүртэл нэрээр нь дуудаж "Линдаа, намайг сонсооч", "Линда, хонгор минь, таны энэ гэр оронд хийж байгаа бүх зүйл гайхалтай. Танд талархаж байна. Гэхдээ та яагаад энэ удаа намайг сонсож болохгүй гэж" гэх мэтээр мэтгэлцэж байна.

Энэхүү бичлэг өнгөрсөн 2 долоо хоногийн турш цахим ертөнцөөр нэлээн дуулиан тарьж Ellen DeGeneres шоуны хөтлөгч, алдарт  Ellen хүртэл  энэхүү бичлэгийг үзүүлж ээж, хүү хоёрыг шоундаа ирж оролцохыг урьсан ба "хүүг том болохоор өөрийнхөө өмгөөлөгчөөр авмаар байна" гэсэн юм. Энэхүү бичлэгээс уурлаж маргалдаж, хэрүүл зодоон хийхээсээ илүү өөрийнхөө үзэл бодлыг баттай хамгаалж, өөрийнхөө зөв гэдгийг нотлохын төлөө хэрхэн соёлтой мэтгэлцэж болохыг хараарай. Бас хүүхдүүдтэйгээ эцэг эхчүүд адил, тэгш зиндаанд харилцах харилцаанд энэхүү бичлэг тус болно гэдэгт найдаж байна. Мөн хүүхдүүдээ хүн гэдэг талаас нь хүндэтгэж, үзэл бодлыг нь сонсож, хүндэтгэж байхыг энэ дашрамд хүсье. 

Ц. Мөнхбаяр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.