Шарын шашны лам нар хүмүүний ёсоор амьдардаггүй гэж үү...

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 16:46 цагт
Мэдээний зураг,

Шарын шашны лам нар хүмүүний ёсоор амьдардаггүй гэж үү гэсэн асуулт гарна байх. Би тэднийг хүмүүний амьдралын хагас хугас ёсыг баримтлан амьдардаг гэж баттай хэлнэ. Энэ тухайгаа тайлбарласугай. Товчхон үгүүлбээс шарын шашны лам нарыг эхнэр авахыг хориглодог. Одоо зарим лам нар эхнэр авч байгаа шүү дээ гэх байх. Тиймээ. Гэвч шашны дээд сургуулийн багш лам нар жинхэнэ лам эхнэр авах ёсгүй. Эхнэртэй бол лам биш гэж хориглодог юм билээ. Тэгээд ч гэлэнгийн сахил хүртэхэд 253 тэвчлийг хангах ёстой.

Д.Дэмбэрэлдорж, Э.Равдан нарын “Бурханы шашны нэрийн тайлбар толь” номд гэлэнгийн сахилын 253 тэвчийг бичжээ. Тэнд хүмүүний ёсыг гажуудуулсан фашист маягийн заалтууд хэд хэд байна. Тэндээс гэлэнгийн сахил хүртэгчид эмэгтэй хүмүүнтэй хавьтахыг цээрлэсэн тэвчлийг түүж бичье. Эх сурвалжаас түүвэрлэсэн гэдгээ дахин дурдъя. Би өөрийн үзсэнээр дугаарлав.

Хориглосон тэвчил гэгч заалтууд:

1.Тачаах сэтгэлээр эмэгтэй хүний нүцгэн биед хүрэх.
2.Тачаах сэтгэлээр мунхаг буруу үгүүлж байхад санваартан түүнийг дэмжин эр эмийн үйлийг хэлэлцэх.
3. Худ ураг болоход санаатайгаар буюу санамсаргүй оролцох, түүнчлэн залуу хүмүүст гэр бүл болохын сэтгэл төрүүлэх хийгээд зуучлах.
4.Санваартан гэргийтний орон гэрт сууж болохгүй.
5.Ураг бус сахил хүртсэн эмэгтэйчүүдэд хувцсаа угаалгахаар өгөх.
6.Ураг бус сахил хүртсэн эмэгтэйчүүдээс өргөлд дээл хувцас авах.
7.Ураг бус эмэгтэйчүүдэд ноос өгч угаалгах утас ээрүүлэх.
8.Эрэгтэй хүн байхгүй газар эмэгтэйчүүдэд Бурхны ном тайлбарлах.
9.Шавь орж сахил хүртээгүй эмэгтэйчүүдэд бурхны ном заах.
10.Нар жаргаснаас хойш сахил хүртсэн ч болов эмэгтэй шавь нартаа Бурхны ном заах.
11.Ураг бус эмэгтэйчүүдэд хувцсаа өгөх.
12.Ураг бус эмэгтэй хуврагаар хувцас оёулах.
13.Сахил хүртсэн эмгтэйтэй 1,2 бээрээс цааш хамт явах.
14.Ямар ч эмэгтэй хүнтэй 1,2 бээрээс цааш нэг завинд хамт сууж явах
15.Хүнгүй газар ураг бус эмэгтэйтэй хамт суух.
16.Мөн дээрхийн ижил нөхцөлд бүсгүй хүнтэй хамт зогсох.
17.Сахил хүртсэн эмэгтэй шавиараа аль нэгэн хар хүнд хоол унд бэлдүүлэх.
18.Эхнэр нөхрийн орон дээр суух
19.Эхнэр нөхрийн унтдаг өрөөнд зогсох буюу суух.
20.Хоногийн ямар ч үед эмэгтэй хүнтэй хамт унтах.
21.Эмэгтэй хүнтэй дуу хүрэх газраас цааш хамт явах.
22.Шөнийн цагаар хааны ордонд орох, хатантай ордны хашаанд харуй бүрийд аль нэгийг хэлэлцэж суух. Энэ дурдсан бүхнийг хориглосон байна.

Image result for buddhist monks

Эмэгтэй, эх хүмүүнийг гадуурхаж цээрлэсэн мэт ийм тэвчил гэгчүүд байх юм. Эдэн дотор жирийн боломжийн тэвчил байна. Ерөөсөө хүний эрхийг хөсөрдүүлж өнөө манай 1924 оноос эхлэн баталж мөрдсөн Үндсэн хуулийн заалт ёсоор ямарч тохиолдолд “эрэгтэй эмэгтэй тэгш эрхтэй” гэж хуульчилсныг зөрчсөн юм биш үү. Үндсэн хуульд заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах” тухай заалтыг зөрчсөн үл тоомсорлосон явцуу эрх ашигтаа нийцүүлэх гэсэн маш их бурангуй заалт орсон юм биш үү.

Тэрчлэн бусад тэвчил дотор ч өнөө үеийн сэтгэхүйгээр харахад арай ч дээ гэмээр хачин заалт байна. Дээрх тэвчил гэгч уншигч үзэгч таны сэтгэлд нийцэх үү үгүй юү бүү мэд. Миний хувьд өнөөгийн хэлээр бол монгол хүмүүний нөхөн үржихүйг боомилсон, яваандаа монголчуудыг мөхөөх санаа агуулжээ гэж бодож байна. Одоогоор бол хүмүүний эрх гэдгийг үгүйсгэж шарын шашны лам нарыг хүмүүний ёсноос салгасан, тэдний үр удмаа үлдээх эрхийг хассан бурангуй үзэл санаа юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо ойртон нөхөрлөхийг хориглосон заалт юм. Эрэгтэй хүмүүс гэдэгт ламыг хэлж байна. Эцэслэж дурдвал шарын шашны эхнэргүй ламыг хүмүүн биш болгожээ гэх байна.

Самбуугийн Товуудорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.