Сүү цагаан идээний тус бүрийн онцлог, эрүүл мэндийн давуу талууд

Twitter Print
2022 оны 10-р сар 11-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

ХҮНС-ЦАГААН ИДЭЭНИЙ ДАВУУ САЙН ТАЛУУДЫГ ХҮРГЭЕ.

ААРУУЛ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай. Биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрчлөгдөж, гэдэс ходоод өвдөх үед ааруулын шүүсийг уухад дарагдана. Ааруулыг сайн зажилж идэхэд шүдний бат бөх байх нөхцөлийг бүрдүүлж, цусан хангамж сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.

ТАРАГ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Орчин үеийн эрдэмтдийн судалгаагаар хавдрын эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон. Мөн дархлалын системийг идэвхжүүлэх, хордлогоос сэргийлэх, тураах, гэдэсний элдэв өвчнийг дарах, судасны ханын хатуурал болон элэг, цөс, арьсны өвчнөөс сэргийлэхэд тустай. Тараг нь амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар эмгэг төрөгч үржих нөхцөлийг саатуулдаг.

АЙРАГ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Шинэ үедээ исгэлэн, эхүүн амттай. Ходоодны илчлэгийг үүсгэн хоол шингээлтийг сайжруулдаг ба дэлүүний өвчин, элэг, цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушгины хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл, нурууны өвчинд хэрэглэж иржээ.

ААРЦ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Сүүний хүчил нь найрлагадаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулшгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой. Сүрьеэ өвчтэй, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэи хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.

БЯСЛАГ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Бяслаг мөн шүд цэвэрлэж гялалзуулах гайхамшигт нөлөөтэй. Ер нь ааруул ээзгий зажилж идэх нь эрүүний булчин, ясны хөгжилд сайн тараг идсэн аяга сайн долоох нь хэлний булчирхайн хөгжилд нэн сайн ажээ.

Монголчууд өргөн шанаатай, эрүүний хөгжил сайтай, хаш цагаан том шүдтэй байсан нь цагаан идээ цагаа өргөн хэрэглэж байсны нэг илрэл юм.

Эрүүл хооллолтын ментор О.Цацрал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.