Харвардын Их Сургууль 2026 он хүртэл SAT болон ACT шалгалтын оноо шаардахгүй болжээ

Twitter Print
2021 оны 12-р сар 23-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Харвардын Их Сургууль 2026 он хүртэл SAT болон ACT шалгалтын оноо шаардахгүй болжээ. Учир нь ковидоос болоод одоо элсэх оюутнууд элсэлтийн өргөдөл дээр тулгуурлан сонгогдох аж.

Захидалдаа ерөнхий боловсролын сургуульд гаргасан ололт амжилт, ирээдүйдээ амласан амлалтаа илэрхийлсэн ямар ч материал илгээж болох нь байна.

Мөн Америкийн шилдэг 100 урлагийн коллеж, их сургуулиудын 90 гаруй хувь нь энэ жил элсэлтийн оноо шаардахгүйгээ мэдэгдсэн байна.

2021 онд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад шалгалт өгсөн хүүхдүүдийн хувь ACT 22 хувь, SAT 32 хувиар буурсан. Иймд элсэлтийн шалгалт ихэнх алдартай сургуулиудад элсэх гол шалгуур байхаа больж, ямар хүн болохыг хүсч байгаагаа тод томруун илэрхийлэх, хүсэл мөрөөдлөө тодорхойлох л чухал болжээ.

Б.Идэр-Од

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.