Казахстан жил бүр 25 монгол иргэнд сургалтын тэтгэлэг олгоно

Twitter Print
2019 оны 10-р сар 20-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айчлалын үеэр Монгол, Казахстаны боловсролын салбарын хамтын ажиллагааны хоёр баримт бичигт гарын үсэг зуржээ. 

Тодруулбал, Казахстаны талтай олон жилийн турш хийгдэж байсан яриа, хэлэлцээний үр дүнд “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан байна. 

Мөн 2008 онд байгуулсан хоёр улсын боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Казахстаны тал жил бүр Монгол Улсын таван иргэнд сургалтын тэтгэлэг олгодог байсныг 25 болгож нэмэгдүүлэхээр болжээ. 

Боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр болон тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх тухай протоколд Монголын талыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр гарын үсэг зуржээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.