Улаанбаатар хотын банкны шилэн барилгыг үнэ хаялцуулан худалдана

Twitter Print
2019 оны 10-р сар 17-нд 10:34 цагт
Мэдээний зураг,

Бидний нэрлэж заншсанаар "Улаанбаатар хотын банкны шилэн барилга" буюу нийслэлийн Засаг захиргааны дөрөвдүгээр байрыг энэ сарын 28-нд дуудлагаар худалдахаар болжээ. Барилгын дуудах анхны үнэ 24.1 тэрбум төгрөг аж. 

Тус барилга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг бөгөөд 1997 онд ашиглалтанд орж байжээ. Төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар, барилга нь тэнхлэгээрээ 10461.5 м2, ашигтай талбай нь  5808.1 м2, зоорийн давхартаа 17 машины гаражтай, 1496 м2 эзэмшил газартай аж. 

Барилгын дуудлагын худалдааны анхны үнэ  24 100 000 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ   2 410 000 000 төгрөг

Дуудлага худалдаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагт Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд болно. Лавлах утас: 310350, 96655962, 91113329

Эх сурвалж: Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.