Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстанд хийх айлчлал эхэллээ

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал энэ сарын 10-12-ны өдрүүдэд нийслэл Нур-Султан хотод болно.

Айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсын төрийн тэргүүнд бараалхаж, Монгол, Казахстаны бизнес форумд оролцож үг хэлнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх айлчлал болох юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.