Увертюра хамтлаг орон нутагт тоглоно

Twitter Print
2014 оны 03-р сар 30-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Монгол поп опера “Увертюра” хамтлагийнхан таван жилийн ойдоо зориулж “Төгсгөлгүй-Эхлэл” хэмээх тоглолтоо Монгол орон даяар толилуулах гэж байна.

Тоглолт ирэх 4-р сарын 12-нд Зүүнхараагийн “Мөнгөн хараа” чуулгад, 13-нд Дархан хотын “Залуучууд” театрт, 14-нд  Эрдэнэт хотын “Уурхайчин” театрт тус тус болох юм.

Ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк” ажиллаж байгаа бол Ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, Монгол улсын гавъяат жүжигчин Д.Сосорбарам, Ерөнхий продюссерээр "Анир" студийн захирал Б.Алтанхуяг нар ажиллаж байна.  

Мөн Цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжимчид тоглолтын хөгжмийг эгшиглүүлэх юм байна. Түүнчлэн ирэх сард зүүн аймгуудаар аялан тоглолт үргэлжлэх аж. 

Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.