Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Я.Санжмятав сонгогдлоо

Twitter Print
2019 оны 10-р сар 07-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Монголын Шатрын Холбооны Ээлжит Их Хурал Улаанбаатар хот МҮЭСТО-ы бага танхимд 2019 оны 10-р сарын 5-ны Бямба гаригт 10:00 цагт нээлтээ хийж, Монголын Шатрын Холбооны дүрмийн дагуу эрх бүхий 183 төлөөлөгчтэйгээр эхлэн, хөтөлбөрийн дагуу асуудлаа хэлэлцэн, Ерөнхийлөгчөө сонгон баталж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдээ сонгон баталлаа.

МШХ-ны Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг Тооллогын комисс нэр дэвшигчдийн төлөөлөл ажиглагчдын хяналтан дор дараах байдлаар явуулан, нэр дэвшигчийн санал хураалтын үр дүнг Их хурлын хуралдаанаар батлан шийдвэрлэлээ. Үүнд: 1-р санал хураалтанд нийт 181 төлөөлөгч оролцов.

Тооллогын комиссоос батласан дүн: 1. Я. Санжмятав нэр дэвшигчид өгсөн саналын тоо 42 2.

Б.Баяраа нэр дэвшигчид өгсөн саналын тоо 59 3.

Ц.Сайнбаяр нэр дэвшигчид өгсөн саналын тоо 42

Хүчингүй саналын тоо 38

Жич: Тооллогын комиссын шийдвэрээр Ц.Сайнбаяр нэр дэвшигчид өгсөн нэг саналын хуудсанд тоо дугуйлсан тэмдэглэгээнд нэмэлт тэмдэглэгээ хийсэн тул хүчингүй гэж шийдвэрлэсэн. Монголын Шатрын Холбооны дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг Тооллогын комисс нэр дэвшигчдийн төлөөлөл ажиглагчдын хяналтан дор дахин явуулахаар боллоо. 2-р санал хураалтанд нийт 168 төлөөлөгч оролцов.

Тооллогын комиссоос батласан дүн: 1. Я. Санжмятав нэр дэвшигчид өгсөн саналын тоо 64 2. Б.Баяраа нэр дэвшигчид өгсөн саналын тоо 58 3. Ц.Сайнбаяр нэр дэвшигчид өгсөн саналын тоо 43 Хүчингүй саналын тоо 3 Монголын Шатрын Холбооны дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалтыг Тооллогын комисс нэр дэвшигчдийн төлөөлөл ажиглагчдын хяналтан дор явуулахаар боллоо. 2-р санал хураалтын 2 дахь шатанд нийт 163 төлөөлөгч оролцов.

Тооллогын комиссоос батласан дүн: 1. Я. Санжмятав нэр дэвшигчид өгсөн саналын тоо 102

2. Б.Баяраа нэр дэвшигчид өгсөн саналын тоо 60

Хүчингүй саналын тоо 1.

Ийнхүү Монголын Шатрын Холбооны Ээлжит Их Хурлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар Ядамсүрэн овогтой Санжмятавыг Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгчөөр нийт төлөөлөгчдийн 62.2 хувийн саналаар сонгож баталлаа.

Удирдах зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр батлав. Үүнд: 1. Я.Санжмятав 2. С.Ган-од 3. Б.Мөнгөнтуул 4. Ц.Батсайхан 5. Б.Наранбаатар 6. Ц.Батболд 7. Б.Гүндаваа 8. Д.Шаравдорж 9. Г.Оргил 10. Д.Эрдэнэбат 11. Ч.Баттүвшин 12. Х.Эрдэнэдорж 13. Б.Баярмаа 14. Г.Даваахүү 15. Г.Баатар 16. Б.Ану Хяналтын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр батлав. 1. Д.Наран 2. Б.Батдорж 3. О.Хуягцогт 4. С.Сарантунгалаг 5. Б.Ариунболд МШХ -ны Ерөнхийлөгч Я.Санжмятав дүрмийн дагуу ЕНБД буюу Гүйцэтгэх захирлаар Ц.Цогбаярыг томилон, үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо. МШХ-ны Ээлжит Их Хурал Улаанбаатар хот МҮЭСТО-ы бага танхимд 2019 оны 10-р сарын 5-ны Бямба гарагт 10:00 цагт эхэлж, 10 сарын 6-ны ням гараг 00:30 цагт өндөрлөв.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.