Пабло Пикассо

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Испаний зураач, уран барималч хүн юм. Түүнийг XX зууны агуу зураачдын нэг гэж үздэг бөгөөд кубизмийн урсгалыг үндэслэгч гэдэг.

Пикассо бүр бага байхдаа зурдаг байсан ба тэр анх хэлд орохдоо "lapiz"гэж хэлсэн гэдэг. Энэ үг нь Испани хэлнээс орчуулбал "харандаа" гэсэн үг юм. Түүнийг 90 настай байхад түүний уран бүтээлийн үзэсгэлэн нь Парисийн Луврийн музейд тавигдаж байв. Тэр амьд сэрүүндээ Луврын музейд үзэсгэлэнгээ гаргасан анхны уран бүтээлч юм. Гайхамшигт хүмүүсийн амьдрал хэзээ ч уран бүтээл шиг нь байдаггүйн жишээ бол ХХ зууны аугаа их зураач Пабло Пикассо билээ.

Бухын тулаан, хаана ч байхгүй имперсионист, сюрреалист, кубист чиг­лэл­ийн уран барилга, уран зураг, гал цогтой испани хүүхнүүдийн ая дуу, зоримог баатарлагыг дуулсан утга зохиол, урт жад агссан Дон Кихот түүний туслах илжиг унасан Санчо гээд төсөөлөхөөр яахын аргагүй Испани орны дүр төрх нүднээ бууна. Испаничууд хаа байсан Америкт хүрч хүчирхэг инкийн эзэнт гүрнийг мөхөөн өмнөд Америкт өөрийн соёл иргэншлээ бүтээн цогцлоосон юм. Эдүгээ латин америк бүхэлдээ ис­пани хийгээд уламжлалт инкийн соёл иргэншил холилдсон манай гаригийн хамгийн сонин өвөрмөц атлаа хамгийн хүчирхэг соёлыг буй болгожээ. Чухам ийм л үндэс суурин дээр ХХ зуунд нэгэн гайхамшигт хүн мэндэлж уран зургийн ертөнцийг бүхэлд нь цочроожээ. Тэр бол Пабло Пикассо байлаа.

Эв нэгдэл энх тайвны бэлгэдэл цагаан тагтааг анх тэр л зурж байсан ч амьдралын хэв маяг, үзэл нь их зөрчилтэй нэгэн байсан аж. Кубизмыг үндэслэн сюрреализм, аван­гард урсгалыг зоригтой шүүмж­лэхийн сацуу тэдгээр нь улам бүр эрч хүчийг нь оргилуулж байсан юм. 1881 онд Испаний Малагад төр­жээ. Халуун хүйтэн, хар цагаан хурц ялгамжаар шунал тачаал, сүсэг биш­рэл, сүрт бухнуудын тулаан гэх мэтээр Паблогийн Андалузид өнгө­рөөсөн бага нас нь түүнд насан туршийн хүчтэй зураглал болон үлдсэн гэдэг. Тэрээр хүүхэд ахуй насандаа бие муутай нэгэн байлаа. Олон ч удаа хүндээр өвдөж, үхэл амьдралын босгон дээр олонтаа ирж байлаа. 

Цонхны өмнө суугаа бүсгүй 

1932 онд зурагдсан зургийн эзэн бол МАРИ ТЕРЕЗ ВАЛЬТЕР хэмээх жаахан бүсгүй байсан юм. 1927 онд 45 настай Пикассо, 17 настай Вальтерыг Парисын нэгэн галерейд явж байхад нь анхны харцаар дурласан байдаг. Түүний дэргэд дөхөж очиж, "Ер бусын үзэсгэлэнтэй царайтай бүсгүй юм. Намайг Пикассо" гэдэг хэмээн танилцжээ.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Тэр үедээ Оросын балетчин бүсгүй Хозловатай гэр бүл байсан юм. Тэд нууцаар уулздаг болж, хоёр биедээ ихэд таалагддаг учраас эхнэртэй эсэхийг нь асуулгүй хэсэг хугацааг өнгөрүүлсэн гэдэг. Пикассо Орос бүсгүйгээс салж Вальтартай хамт байх хугацаанд анхны охин мэндлэв.

Охинтой болсон ч хурим хийгээгүй арван жил болоод салцгаасан байдаг. Уг бүтээл Английн Лондон хотод болсон дуудлага худалдаагаар 2860000 паундаар зарагдсан бөгөөд одоогоор хамгийн үнэтэй зургийн тоонд яваа ажээ.

Пикассогийн Me Reve буюу Зүүд зураг

1932 онд зурагдсан. Пабло Пикассогийн 50 насандаа гал халуунаар дурласан дурлалт бүсгүй Мари Терезагийн дүр аж.
Пикассо Маригийн гарын онцгойлон дурссан ба нүүрний дээд хэсгийг сайн харвал эр хүний бэлэг эрхтэн байдаг. Пикассогийн олон зурганд энэ мэт бэлэг эрхтэн дүрслэгдсэн нь олон зурагт тусгалаа олсон нь бий.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.