Д.Ганболд: Зээл өгч л байгаа бол хүү авч л таарна

Twitter Print
2019 оны 10-р сар 07-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

МАХН ирэх сонгуульд сонгогчдыг татахын тулд урьдчилгаагүй, хүүгүй зээлээр орон сууцтай болгох боломжтой “Өрх бүрт нэг байр” хөтөлбөрөө танилцуулж, иргэдийг бүртгэж авсан.

Тус намаас мэдээлснээр 10 мянга гаруй хүн тэдний хөтөлбөрийг дэмжиж, орон сууцтай болохоор нэрээ бүртгүүлсэн гэдэг. Гэвч, эдийн засагчид үүнийг бүтэшгүй зүйл гэх тайлбарыг хийсээр байгаа юм. Тэдний нэг нь эдийн засагч Д.Ганболд. Тэрбээр “Нэг л зүйлийг ойлгомоор байна. Хорвоод үнэгүй юм гэж байдаггүй. Орон сууцны хүүгүй зээл гэж юу байсан юм. Зээл өгч л байгаа бол хүү авч л таарна. Үүнийг иргэд сайн ойлгомоор байна.

Яагаад социализм дампуурчихсан юм. Монгол байтугай аварга том гүрнүүдэд социализм дампуурсан гэдгийг яагаад мартчихав. Социализмд эмнэлэг, түлш, ус гээд бүх зүйл үнэгүй байсан. Үнэгүй биш юм, төр бүгдийг нь мөнгө төлж аваад, иргэддээ хариуцлагагүйгээр зүгээр өгч байсан хэрэг. Тэгээд 60, 70-хан жил болоод тэр улс орон дампуурчихсан. ЗХУ-ыг хар, бүр бүхэл бүтэн социалист систем байсан, хаана байна.

Монгол ч адилхан. Ийм аргаар явж болохгүй. Ядарсан иргэн, байрны асар их хэрэгцээтэй хүн байх нь хамаагүй. Үнэгүй юм гэж байж болохгүй ээ. Ямар ч зүйлийн төлөө хүн мөнгө төлөх ёстой. Та хүүхэд түрүүлж байгаа бол хэзээ нэгэн цагт тэр чинь сургуульд орно, хувцас хунар, ном дэвтэр хэрэгтэй болно. Бүх зүйлийн төлөө хүн мөнгө төлөх ёстой. Банкны зээл, орон сууц, дээд сургууль гээд бүгд үнэтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд нь тэр төлбөрийг хийх орлогын эх үүсвэртэй болох ёстой юм. Ажил хийж чадахгүй хүнийг хөөгөөд явуулах хэрэгтэй” гэсэн байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.