Гэрэл дохионы зөрчил 52 хувиар буурчээ

Twitter Print
2013 оны 10-р сар 30-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталж, 8-р сарын 1-нээс  мөрдөж эхэлсэн.  Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг илрүүлэх камерыг 11 цэгт суурилуулж, торгуулийн мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар шуудангаар хүргэж байгаа. Журам хэрэгжиж эхэлснээр хурд хэтрүүлэх зөрчил 68 хувиар, гэрэл дохионы зөрчил 52 хувиар буурсан байна. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан, ачиж журамлаж эхэлсэн.  Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасч,  зөрчил тоо 40 хувиар буурсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийтэд харилцах хэлтсээс мэдээллээ. 
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.