Доктор Д.Наранбаатар: Шахмал түлш дэх нүүрсхүчлийн дан исэл нь ямар нэг өнгө үнэргүй, хүн өөрийгөө хордож байгааг мэдэх боломж байхгүй

Twitter Print
2019 оны 10-р сар 09-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Сайжруулсан шахмал түлш түлээд угаарсан гэх асуудалтай холбогдуулан доктор Д.Наранбаатар угаар болон шахмал түлшний найрлага дахь бодисын талаар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн байна. 

Угаартана гэдэг нь юу гэсэн үг вэ? Шинжлэх ухааны үндэсийг нь товч тайлбарлавал…

Шахмал түлш нь нунтагласан нүүрсийг барьцалдуулагч бодистой нийлүүлэн шахсаныг хэлж байгаа юм. Энийг шатаахаар хамгийн их гардаг зүйл бол дулааны hit content буюу нэмэгдэж гарах зүйл нь нүүрстөрөгчийн исэл байдаг. Нүүрстөрөгч нь хоёр ислээс бүрдэнэ. Нэгдүгээрт дан исэл, хоёрдугаарт давхар исэл байдаг. Нүүрстөрөгчийн исэл нь маш аюултай. Онцлог нь үнэргүй, өнгөгүй учир хүн хордоход маш амархан. Шахмал түлшин дээр ямар нэгэн хорт хий ялгаруулах стандартын түвшинг нь Таван толгойн түлшний улсын үйлдвэрийн газар асуудлуудынх нь дагуу шалгасан байх гэж бодож байна.

Америкийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд судлаач хийж байхдаа үүнийг судалж байсан. Хүмүүс угаартана гэхийг тухайн газарт их хэмжээний нүүрс төрөгчийн дан исэл орж ирвэл угаартана гэж боддог. Гэтэл нүүрстөрөгчийн дан исэл нь ямар нэгэн өнгөгүй, үнэргүй байдаг. Байх ёстой хэмжээ нь нэг сая молекул дотор 70 ширхэг дан исэл байхад хүн хүчилтөрөгчийн дутагдалд орж тархи үхдэг.

Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

Шахмал түлшинд агуулагдаж байгаа carbon monoxide буюу нүүрсхүчлийн дан исэл нь нүдэнд харагдахгүй, үнэртэхгүй маш богино хугацаанд хор хөнөөл учруулдаг байгаа. Үүнээс сэргийлэхийн тулд carbon monoxide detector буюу нүүрсхүчлийн дан ислийн илрүүлэгч дохиолол гэж байдаг. Энэ нь нүүрсхүчлийн дан исэл тухайн орчинд байна уу хэрэв байвал анхааруулах дууг өөрөөсөө гарган сэргийлдэг байгаа. Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнийг айл өрх бүрт авч өгөх хэрэгтэй байна. Түүхий нүүрсний хувьд өнгө үнэртэй байдаг харин шахмал түлшин дэх нүүрсхүчлийн дан исэл нь ямар нэг өнгө үнэр байхгүйгээс гадна хүн өөрийгөө хордож байгааг мэдэх боломж байхгүй.

Үхлийн аюулд хүргэдэг маш аюултай. Иймд нийслэлийн удирлагууд шахмал түлшийг хэрэглэж байгаа айл өрх бүрт carbon monoxide detector-ийг суурилуулж өгөх хэрэгтэй байна. Өмнө нь бидэнд хэрэгцээ байхгүй байсан. Өөрөөр хэлбэл өнгө, үнэрээр нь мэдэх боломжтой байсан бол нүүрсхүчлийн дөн ислээс сэрэмжлэх боломж нь энэ учраас цаашлаад маш олон хүн амь насаараа хохирхоос өмнө энэ төхөөрөмжөөр айл өрхүүдийг хангаж өгөх хэрэгтэй. Detector-оос өөрөөр мэдэх ямар ч боломжгүй.

Хүний цусанд хүчилтөрөгчөөс 100 дахин хурдан орох чадвартай маш аюултай химийн хорт утаа. Түлшийг зөв хэрэглэнэ гэдэг нь хэцүү хэмээжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.6) 2019-10-09 14:38
      • 0
      • 0

      Энэ докторын зөвлөгөөг Ерөнхий сайд ах, нийслэлийн Засаг дарга ах, эрчим хүч болон байгаль орчны сайд ах нар уншсан болов уу

      Хариулах