Залуучуудын Дэлхийн аваргад анх удаагаа Монголын баг шилдэг тавд багтлаа

Twitter Print
2019 оны 10-р сар 07-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

FIBA 3x3 U23 насны буюу Залуучуудын дэлхийн аварга БНХАУ-н Ланжоү хотод боллоо.

Тус тэмцээнд Монгол улсын охидууд тэмцээний С хэсэгт Герман, Иран, Румин, Уганда улсын багуудтай тоглосон юм. Хэсгийн шатанд Румины багт 21-20 харьцаатай хожигдсон ч үлдсэн бүх тоглолтдоо хожиж хэсгээ тэргүүлж анх удаагаа шилдэг наймт багтсан. Хамгийн онцлох тоглолт бол өмнөх жилийн Залуучуудын дэлхийн аваргын шилдэг дөрвөн багийн нэг 11-13 харьцаатай хожлын довтолгоогоор буулган авсан тоглолт байлаа.

Манай охидууд хасагдах шатанд энэ жилийн Үндэстнүүдийн лигийн тэмцээнүүдэд гайхалтай байсан Беларусын багт хожигдсон. Ингээд цааш тэмцээн үргэлжлүүлэх боломжгүй болсон ч Монголын сагсанбөмбөгт шинэ хуудас нээж анх удаагаа Залуучуудын дэлхийн аваргын шилдэг тавт багтсан гайхалтай амжилтыг үзүүллээ. Монгол залуус ДАШТ-ны хаалтыг дэндүү ганган хийлээ FIBA 3x3 U23 насны буюу Залуучуудын дэлхийн аваргад оролцсон залуус маань хэсэгтээ эхний өдөр Европын хүчирхэг төлөөлөл Серби болон Недерландын багуудад хожигдоод байсан.

Тэгвэл сүүлийн хоёр тоглолтдоо Литва, Солонгосын багуудыг хожлын довтолгоогоор буулган авч шилдэг багаар нэрлэгдлээ. Гэхдээ манай баг эхний өдөр хоёр хожигдсон учраас хэсэгтээ 3-т орж тэмцээнээ дуусгасан юм. ФИБА-гаас манай багуудыг тун байгааг онцолсоор байсан гэнэ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.