
Хоолойны мах гэдэг нь гүйлсэн булчирхай. Гүйлсэн булчирхай нь өөрийн гэсэн үндсэн үүрэгтэй эрхтэн. Тиймээс авахуулахыг урьдал болгох хэрэггүй. Бүр эдгэх найдлагагүй болсон бол авхуулахаас аргагүй. Тиймээс хүнд шатанд нь орохоос өмнө шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
Хүмүүс хоолойны махтай болохоор байн байн хоолой өвдөөд байх юм, авахуулчихвал амар гэсэн буруу ойлголттой байдгаас болоод хөнгөн өвдсөн үед нь авахуулчихдаг. Энэ бол их буруу. Бид жишээ нь чихээ хөлдөөчихөөд цэврүүтэж, идээлсэн тохиолдолд эм түрхэх, уух зэргээр эмчилж эдгээдэг шүү дээ. “За, идээлээд хавдсан юм чинь чихээ огтлуулаад авахуулчихъя” гэдэггүй шүү дээ.
Ер нь ямар ч эрхтэнээ авахуулж, огтлуулахаас зайлсхийж, өвчнөөс урьдчилан сэргийлж, өвдсөн тохиолдолд яаралтай, зөв эмчилгээ хийлгэж, аль болох эрхтэнтэйгээ байх нь л зөв шүү. Мэс заслын эмчилгээг шүтээд байх нь тийм нь зөв алхам биш ээ. Тиймээс таны хоолой өвддөг бол хоолойны махтай бол эмчид хандаж эмчлүүлэх хэрэгтэй.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг