Маасайтал инээхийн цаана Монголыг цөлмөх төлөвлөгөө бий!

Twitter Print
2022 оны 04-р сар 07-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Маасайтал инээхийн цаана Монголыг цөлмөх төлөвлөгөө бий!

Авралаа алт ухах гэж тооцоолсон нь МАНгаруудын тархины хэмжээ нь юм даа. Эцэст нь бэлчээрээ харамласан малчин, бэнчингээ зузаатгах гэсэн уурхайчин хоёрын тэмцлийг тэгээд ХЭН зохицуулах вэ? Алтнаас болж ард түмнээ алалцуулах нь л дээ.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа би: "Эдийн засгийн хямрал болоогүй,Энэ байтугайг бид үзнэ" гэж бичиж байлаа. Ёсоор болж, одоо л жинхэнэ хямрал эхэлж байна. Долларын ханш 3200 давлаа. Шатахууны үнэ ойрын хугацаанд огцом өсөх нь тодорхой боллоо. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт импляциа тавиад туучихлаа. Дахиад нэмэгдэнэ. Ядарсан хэсэг маань дуугарах ч тэнхэл алга. Гутрал,бухимдлаас үүдэлтэй гэмт хэрэг, амиа хорлолт хаа сайгүй.

Гэтэл дарга нар маань зайгүй хуралдаж, завсаргүй баярлаастай. Бүр намын залуучууд нь хүүхдийн зуслан дээр архидсан гэнэ үү? Инээмсэглэл дүүрэн эд маань өнөөдөр бүлгийн хурлаараа их том төлөвлөгөө боловсруулсан гэнэ. Долларын ханшийг барихын тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх. Валотын нөөцөө нэмэхийн тулд алт олборлолтыг дэмжиж, алтны компаниудад их хэмжээний зээл өгөх юм байх.

Ингээд мөнгөтэй болсон алтны компаниуд төр засгийн шийдвэрээр түрий барьж, эдийн засгийн хямралыг дөрөө болгон уулыг нурааж усыг эргүүлэх их аяндаа мордоно. Амжиргааны гол эх үүсвэр болж үеийн үед идээшиж ирсэн гол ус, бэлчээр нутгаа уурхайгаас харамласан малчид, нутгийн иргэд өмнөөс нь өргөн фронтоор босно. Ингээд хоорондоо алалцана.

Цөөхөн Монголчуудыг хооронд нь хагаралдуулж, байгаль сүйтгэж, баялгаа цөлмөхөөс өөрөөр хямралаас гарах арга та нарт алга уу? Тархины чинь хэмжээ юу? Нөгөө Харвардын боловсрол чинь хаана байна вэ?

МАНгар шийдвэрээс чинь нутаг ус сүйдэж, нуур цөөрөм устахыг тооцож байна уу? Өмнө нь алт ухаж, Орхоныг онгичсныг, Онгийг тасалсныг, Тосон Заамарыг тоос болгосныг, Шарынгол, Байдрагийг сарны гадарга болгосныг бид мартаагүй ээ.

Тэгээд ч зөвхөн бидний үеийнхнээр буй бүхнийг цөлмүүлэх гэж энэ газар нутгийг өвөг дээдэс халуун амь бүлээн цусаарааа хамгаалж үлдээгүй юм шүү. Алт ухахыг дэмжвэл улс орноо хорлож, ус голоо л сүйтгэнэ. Эргээд цэвэр ус, хөрс,байгаль орчноо ухсан алтаараа уйлаад ч олж авч чадахгүй билээ. Голын сав газарт алт ухахыг голоосоо эсэргүүцнэ.

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • говийн хүн

      (202.9.40.189) 2022-04-08 11:53
      • 0
      • 0

      Алтнаас болж гол мөрнөө сүйтгэхээ, гүний усаар нүүрс, зэс угаахаа зогсоо!

      Хариулах