ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 67 насны төрсөн өдөр тохиож байна

Twitter Print
2019 оны 10-р сар 07-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

10-р сарын 7-ны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 67 насны төрсөн өдөр тохиож байгаа ба түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Владимир Путин төрсөн өдрөө гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэх аж.

Гэсэн хэдий ч Оросын төрийн тэргүүн төрсөн өдрөөсөө хэдхэн өдрийн өмнө ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамтаар Сибирьт амарчээ. Тэрээр Батлан хамгаалахын сайд С. Шойгугийн хамтаар ууланд алхаж, мөөг түүн, уулан дээрээс алсыг харж буй бичлэг цахим хуудаснуудад нийтлэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд 2018 онд амралтаараа Тувад Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Саяно-Шушенскийн дархан цаазат газрыг хариуцсан дарга Геннадий Киселёв, Бүгд Найрамдах Тува Улсын засгийн газрын тэргүүн Шолбан Кара-оол, Холбооны Аюулгүй байдлын албаны дарга Александр Бортниковын хамтаар завиар зугаалж, ууланд алхаж, жимс түүн амарч байсан билээ.

Image result for Путин в компании Шойгу прогулялся по сибирской тайге

Харин 2017 оны 8-р сард тэрээр хоёр өдрийнхоо амралтаар Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Шолбан Кара-оол, Бүгд Найрамдах Хакаси Улсын тэргүүн Виктор Зимины хамтаар Сибирьт ан хийж, загасчилж амарсан аж.

Эх сурвалж: RIA.ru 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.