Деннис Родман самбараас бөмбөг авалтыг шинжлэх ухаан болгосон

Twitter Print
2014 оны 03-р сар 19-нд 08:30 цагт
Мэдээний зураг,
Дэннис Родман NBA-ийн түүхэн дэх хамгийн шилдэг самбараас бөмбөг авагчдын нэг байсан билээ. Тэрээр 1991-1997 оны хооронд 7 улирал дараалан NBA-г самбараас бөмбөг авалтаар тэргүүлснээс гадна 1979 оноос хойш бүтэн улирлын турш 16 самбараас бөмбөг авалт дунджилсан цорын ганц тоглогч юм. Бүр нэг ч биш таван улирал 16-аас дээш самбараас бөмбөг авалт дунджилсан байдаг. Энэ үзүүлэлтүүд 201 см өндөртэй түүний самбараас бөмбөг авах чадвар Ховард, Шак гэх мэт цэвэр төвийн тоглогчдоос ч илүү байсныг илтгэж байна. 

Замналынхаа оргил үед Дэннис Родмантай хамт “Дэтройт Пистонс” багт тоглож байсан Азайа Томас түүний самбараас бөмбөг авах нууцын талаар ийм нэгэн түүх хүүрнэсэн байдаг. Томасын хэлснээр Родманы самбараас бөмбөг авах гол нууц нь бөмбөгний эргэлтийг тоолох. Тийнхүү бөмбөг хаашаа ойхыг урьдчилан таамагладаг байжээ. "Бид талбай дээр гаран бие халаалтаа хийж байсан. Харин Родман бидний ард зогсоод хүн бүрийн шидэлтийг анхааралтай ажиглаж байлаа. Би түүнийг -Хөөе халаалтаа хийхгүй юм уу? гэж асуухад тэрээр -Би бөмбөгний эргэлтийг ажиглаж байна гэж хэлсэн. Би бага зэрэг гайхан -Юу гэнээ? гэж асуухад тэр -Чиний шидсэн бөмбөг агаар дээр гурав эргээд цагирагт хүрдэг. Харин Жоеийн шидсэн бөмбөг 3 хагас, заримдаа 4 эргээд цагирагт хүрдэг гэж хариулсан юм."

Зүггүй Деннис ингэж л бөмбөг хаашаа ойхыг урьдчилан таамаглаж чаддаг байсан аж. Родман багийнхаа бүх тоглогчдыг хэрхэн шиддэг, шидсэн бөмбөг нь агаар дээр хэд эргээд цагирагт хүрдгийг ч андахгүй сайн мэддэг байлаа. Тэр бол самбараас бөмбөг авалтыг шинжлэх ухаан болгосон гэж хамт тоглож байсан нөхдүүд нь өдгөө ч дурсан ярьж байна. NBA-д сахилга батгүй тоглодгоороо алдартай Д.Родман таван удаа аварга авч, хоёр удаа бүх оддын тоглолтонд оролцсон билээ.

М. Золбаатар

- See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/5131#sthash.TkwgKuuT.dpuf

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.