
Би гэдэг хүн Японд анагаах ухааны орчуулга хийсээр нилээд хэдэн жилийг ардаа орхиж байгаа Монгол улсын иргэн хүүхдийн их эмч мэргэжилтэй нэгэн билээ. Миний хамгийн орчуулхад хэцүү өөрөөр хэлбэл орчуулах дургүй үг бол эмчилгээгүй гэх үгийг орчуулах хамгийн дургүй билээ. Хөгжингүй орны дэвшилтэд эмчилгээний арга бүхий ЭМийн тусламж үйлчилгээнд эцсийн найдлага тавин ирээд, дээрхи үгсийг сонсоод гэр бүл, найз нөхөд, эх орон элгэн садандаа буцах өвчтөнг үдэхдээ сэтгэл зүрх шимшрэн арлын орны хар салхинд нэрвэгдсэн мэт сэтгэл үймэрч суухдаа Японы Сайтама дүүргийн хавдрын төвийн орлогч дарга эмч Ешими Киноми эмчийн бичсэн зүйлийг орчуулан бичмээр санагдан чадан ядан орчууллаа.
Хавдрын өвдөлтийн тухай
Хавдрын өвдөлт нь ихэвчлэн эмчилгээний улмаас зөөлөрч чадна.
# Хавдрын өвдөлт гэдэг нь
Өвдөлт бол ихэнхи хавдартай өвчтөн болон тэдний гэр бүлийн хувьд хамгийн аймшигтай хүнд бэрх зүйл байж магадгүй юм. Өвдөлттэй байхаар хангалттай унтаж чадахгүй, сайн хооллож чадахгүй, өдөр тутамын ердийн хөдөлгөөн хийж чадахгүй, биеийн хүч чадал үгүй болох зэрэг янз бүрийн асуудал бий болдог. Гэвч өвдөлтийг эмчлэнэ гэдэг нь хавдрын эмчилгээ биш гэж бодоод өвдөлтийг тэсээд байдаг өвчтөн цөөн биш байдаг тул өвдөлтийг тэсвэрлэх шаардлага байхгүй юм. Харин ч эсрэгээрээ өвдөлтөө тэсвэрлээд байвал бие тань зовлонтой хэцүү бэрх байхаас гадна сэтгэлээр санаагаар ч унаж, өдөр тутамын амьдралд нь төрөл бүрийн саад тотгор үүснэ. Биеийн чадал буурвал үндсэн хийгдэх ёстой хавдрын эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй болно.
Хавдрын өвдөлтийн эмчилгээ бол зөвхөн шинж тэмдгийг бууруулах төдийгүй хавдрын үндсэн эмчилгээний үр дүнд ч бас хамааралтай юм. Хавдрын өвдөлтийн эмчилгээний тухайд эмчид өвчтөн өвдөөд хэцүү бэрх байгаагаа хэлмэгц, хавдрын эмчилгээг зогсоох, өвчин намдаах, өвчин намдаах эмчилгээ бол амь нас богино болно, өвчин намдаах хэрэглэхээр хордлогод орно, өвчин намдаах хэрэглэхээр аажим аажмаар үйлчилгээ нь суларч ирдэг гэх мэтээр санаа зовох хүмүүс цөөнгүй байдаг боловч энэ бүхэн бүгд буруу ойлголт юм. Ихэнхи өвдөлт бол тохирсон эмчилгээний үр дүнд намдаж байдаг. Гэхдээ өвдөлтийг уг өвчтөн өөрөө илэрхийлж байгаа шинж тэмдэг учир өвчтөн өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй юм. Өвдөлтийн эмчилгээ нь: юуны өмнө өвчтөн маань эмч, сувилагч, эм найруулагч зэрэгт өөрөө өвдөж байгаагаа хэлж эхэлснээс эхлэнэ. Тиймээс өвчтөн өөрөө өвдөлтийн тухай мэдэх нь маш чухал юм.
# Хэрхэн эмчлэх вэ
Хавдартай өвчтөний мэдрэх өвдөлт дотор хамгийн их хувийг эзэлж буй нь хавдар шалтгаан нь болж буй өвдөлт байдаг боловч энэ хавдрын өвдөлтөнд, хавдар дотор эрхтэнд байвал дотор эрхтэний өвдөлт, яс, булчин, арьс гэх мэт эрхтэнд байвал биеийн өвдөлт, өвдөлт дамжуулах мэдрэлд гэмтэл саатал үүссэн тохиолдолд бий болсон өвдөлт бол мэдрэлийн гэмтэл сааталын өвдөлт гэх мэт олон янзаар ангилдаг байна.
Мөн эмчилгээтэй холбоотой бий болох өвдөлт болон өөр өвчний шалтгаант өвдөлт зэрэг нь холимог өвдөлт ч бас байдаг, өөр бас хавдар байрлаж байгаа хэсгийн өвөрмөц өвдөлт ч илэрч байдаг. Өвдөлтийн шалтгаан болон шинж чанараас шалтгаалан авагдах арга хэмжээ нь өөр өөр учир эмчилгээнд юуны түрүүнд ямархуу өвдөлт байгааг тодорхой мэдэх явдал нь маш чухал юм.
Өвчтөн бол хаана, хэзээнээс, хир зэрэг өвдөлт, ямар үед илүү өвдөлт илэрч байгаа, хэрхэн өвдөж байгаа зэргийг мэдэрч байгаагаараа эмчид хэлээрэй.
Хавдрын өвдөлтийн эмчилгээ нь ДЭМБ-аас гаргасан дэлхийн аль ч оронд мөрдөгдөх стандартын эмчилгээний аргаар явагдаж байдаг.
ДЭМБ аас мөрдөх хавдрын өвдөлт намдаах эмчилгээний арга нь 3 шаттай.
Нэгдүгээр шат: Сул өвдөлттэй
Хэрэглэх эм:
1. Өвчин намдаах эм
2. Non-Steroidal Anti-Inflammatory Drug
3. Acetaminophen
Хоёрдугаар шат.: Сул өвдөлтөөс дунд зэргийн өвдөлт
Хэрэглэгдэх эм:
1. Codeine
2. Tramadol эдгээр нь сул Opioid эмүүд
Гуравдугаар шат: Дунд зэргийн өвдөлтөөс хүчтэй өвдөлт
Хэрэглэгдэх эм:
Хүчтэй Opioid эмүүд гэх мэт өвдөлтийн сул, хүчтэй зэргээс шалтгаалан ангилан хэрэглэнэ.
Өвчин намдаах эмийг хэрэглэх үеийн 4 зарчим
1. Уухаар эм хэрэглэх
2. Эм уух цаг хугацааг тогтоон журмын дагуу ууж хэрэглэх
3 . Өөрт тохирсон хэмжээгээр эмийг ууж хэрэглэх
4. Эдгээрээс гадна эмийн сөрөг үйлчилгээнд авах арга хэмжээ болон уух аргаа тохируулан хэрэглэх
Өвдөлтийн эмчилгээнд
1. Өвдөлтгүй нойрсож байх
2. Тайван байх үед өвдөлтгүй байх
3. Хөдөлгөөнтэй байхад өвдөлтгүй байх гэсэн 3 үе шатыг зорилго болгодог.
Үргэлжлэл бий...
Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа, Анагаах ухааны Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.