
Бага насны хүүхдүүдээс "Ямар биеийг гоё сайхан гэх вэ?" хэмээн асуусан байна. Ингээд тэднийхээр гоё сайхан бие гэдэг бол:
"Зөөлхөн бие"
Марк, 4 настай
"Хурдан бие"
Вадим, 7 настай
"Гое бvжиглэдэг"
Валерия, 5 настай
"Мэдэхгvй... хүний бие сайхан эсвэл муухай байж болдог гэдгийг би мэдээгvй юм байна... би жоохон бодоодхоё"
Славик, 4 настай
"Нэг тийм гоё vнэртэй... жишээ нь, шоколад эсвэл манай ээж шиг"
Света, 6 настай
"Дулаахан бие... би том хvмvvст даарчихсан байхад нь тэврvvлэх дургvй. Харин дулаацчихсан байхад нь тэврүүлэх гоё"
Свят, 5 настай
"Шидтэй бие... бусад хvмvvсийнх шиг биш гэсэн vг. Жишээ нь, өөр өнгөтэй, маш том нvдтэй эсвэл гар хөлөн дээрээ гое зурагтай"
Игорь, 7 настай
"Сайхан сэтгэлтэй... тийм бие хаашаа ч яардаггvй эсвэл "Яагаад ус асгачихваа?" гэж орилдоггvй... нэг тийм тайван"
Лара, 4 настай
"Халуурч бүлээрээгүй, шарх сорвигvй, ногоон юм тvрхээгvй бие"
Марта, 5 настай
"Юу ямар гэж? Гое бие гэж хайртай биеийг л хэлнэ шvv дээ. Өөр ямар биеийг гое гэх юм?"
Настя, 6 настай
Ганц ч хvvхэд хvний биеийн хэмжээ эсвэл хэлбэр галбирын тухай дурдаагvй байгаа биз? Тэдний нvдээр сайхан бие гэж хvрэхэд зөөлен, дулаан, сайхан vнэртэй бөгөөд сайхан сэтгэлтэй биеийг хэлдэг байх нь.
Эх сурвалж: Счастливый психолог
Өлзийбатын Уянга