Эрээн хотод Ковидын тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол хотын хөдөлгөөнийг 14 хоногийн дараа нээнэ

Twitter Print
2021 оны 10-р сар 11-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

ЭРЭЭН ХОТОД ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ СУЛАРЧ БУЙ ХЭДИЙ Ч ҮРГЭЛЖИЛСЭН ХЭВЭЭР БАЙНА

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа зарлажээ. Дэглэм суларснаар эдгээр дүүрэг, бүсийн иргэд гэрээсээ гарах, тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болсон байна. Эдгээр бүсэд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байх хугацаанд иргэд гэрээсээ гарах боломжгүй байсан тул тэдний хоол хүнсийг гэрийн үүдэнд нь хүргэж өгдөг байсан аж.

Эдүгээ Эрээн хотын хэмжээнд хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна.

Эрээн хотод Ковид 19-ийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хотын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байгаа, үүний дараагаар Эрээн боомтын авто замын үйл ажиллагааг сэргээнэ гэсэн мэдээлэл байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.