Сэтгэцийн эрүүл мэнд таны биеийн эрүүл мэндээс ч илүү чухал

Twitter Print
2022 оны 07-р сар 26-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Сэтгэцийн эрүүл мэнд таны биеийн эрүүл мэндээс ч илүү чухал гэдгийг та мэдэх үү?

Сэтгэцийн эрүүл мэнд хэдий чинээ эрүүл байна, таны бие, сэтгэл санаа амьдрал төдий чинээ эрүүл байна. Тиймээс ч хүний биед илрэх ямарваа нэгэн өвчин үргэлж сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой байдаг.

Уламжлалт анагаах ухаан хүний бие, сэтгэц, сэтгэлийг хамтад нь эмчилдгээрээ хамгийн онцлог.

1. Өөрийгөө сонсох

Хэрвээ таны сэтгэл санаа зовнилтой, уур уцаартай, тэвдсэн, шаналсан, эсвэл бүр жаргалтай байвал яг тэр үед өөрийгөө сонсоорой. Өөрийгөө сонсох хамгийн шилдэг арга нь бичих. Та компьютер, утас, дэвтэр дээрээ яг юу мэдэрч байгаагаа ямар ч цензурьгүйгээр бичиж болно. Танд төрж байгаа мэдрэмжийг та ингэж сонсож чадсанаар та мэдрэмжээ бүрэн мэдэрч, цаашид өөрийгөө хэрхэн арчлах талаар мэднэ.

2. Дасгал хөдөлгөөн, сунгалт хийх

Та ямар хөдөлгөөн хийх дуртай вэ, тэрийгээ ойр ойрхон хийгээрэй. Гүйх, усанд сэлэх, боксоор хичээллэх, ёог хийх, фитнест явах, алхах аль нь танд хамгийн тохиромжтой, хамгийн их баяр баясгалан авчирдаг, тэрийгээ хийгээрэй.

3. Өөрийгөө өдөр тутам арчлах

Эрт орондоо орж, сайн бөх унтаж амрах, эрүүл хоол идэх, шингэн зүйл уух, дасгал хөдөлгөөн хийх, технологиос аль болох хол байх гэх мэт нь өдөр тутамд өөрийгөө анхаарч, хайрлаж байгаа хэрэг билээ.

4. Тархиа амраах

Та бясалгал хийж, технологи дуу чимээнээ холдож тархиа амрааж байгаарай. Бясалгал хийх гэхээр л маань уншаад, шашин шүтэхийг хэлэхгүй. 5 удаа гүнзгий амьсгаа авахад л энэ бясалгал болно. Эсвэл YouTube дээр байдаг анхан шатны бясалгалууд болон Headspace апп-ыг утсандаа татсанаар анхан шатны тархиа амраах бясалгалууд хийж болно.

5. Дуртай зүйлээ хийх

Хэрвээ та мөнгө, цаг, амьдралдаа санаа зовохгүй дуртай зүйлсээ хийх байсан бол юу хийх байсан бэ? Та дуулах, бүжиглэх, алхах, зурах, оёж нэхэх, хөгжим тоглох, сонсох, шүлэг бичих дуртай юу? Та тэрийгээ заавал ойр ойрхон хийж байгаарай. Бидний өдөр тутмын амьдрал, ажил их стресстэй байдаг учраас стресс тайлах, өөрийгөө хайрлах нэгэн арга бол дуртай зүйлээ хийж өөрийгөө баясгах. Бид чинь зөвхөн ажил хийх гэж төрөөгүй шүү дээ. Бид чинь энэ хорвоод амьдрах гэж ирсэн. Амьдарч буйгаа мэдрэх хамгийн энгийн арга бол дуртай зүйлсээ хийх.

6. Агаарт гарах буюу байгальтай ойрхон байх

Хүн төрөлхтөн бид оюун ухаантай л болохоос байгалын амьтад шүү дээ. Байгальд ойр байж оюун санаа, эрүүл мэнд, сэтгэл зүрхээ эрүүл байлгах хэрэгтэй. Ууланд гардаг уу, модон дунд очдог уу, эсвэл гэртээ цэцэг тарьдаг уу, энэ бүхнээс хамгийн энгийн аргыг сонгож байгальд ойрхон байгаарай.

7. Итгэлтэй хүндээ сэтгэлээ нээх

Таныг ямар ч шүүмжлэлгүй сонсдог гэр бүлийн гишүүн, анд нөхөр, хань ижилдээ сэтгэлээ уудалтал сайхан ярилцаарай. Таны сэтгэлийг юу зовоож байна, та хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ, яагаад уйлсан бэ, та ямар шинэ зүйл туршмаар тэрийгээ юу ч үлдээлгүй ярилцахаар өөрийн эрхгүй бие хөнгөрөөд сэтгэл сэргэдэг.

8. Шинэ зүйл сурах

Бид шинэ зүйл сурч өөрийгөө сорих нь амьдралын амттай мөчүүдийн нэг. Та хамгийн сүүлд юу хийе гэж бодсон хирнээ амжаагүй байна вэ? Тэрийгээ хийж эхлээрэй.

9. Сэтгэлзүйчтэй уулзах

Та сэтгэлзүйчтэй уулзвал таны сэтгэлзүрхний бараг л бүх асуудал шийдэгдэнэ гэдгийг та мэдэх үү? Та зөвхөн сэтгэцийн өвчтэй хүнийг л сэтгэлзүйч дээр очдог гэж боддог юм биш биздээ. Тэгвэл та бодлоо өөрчлөх хэрэгтэй. Сэтгэлзүйн зөв арчилгаа буюу сэтгэлзүйчтэй ойр ойрхон ярилцах нь та өөрийгөө хайрлаж, анхаарч байгаа хэрэг юм.

10. Бүтэн биеийн массажинд орох

Н.Самандбадраа

Traditional Medical Clinic

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.