Хулгайн зам сонгож яваад ослын дуудлага өгсөн иргэнээр аврах ажиллагааны зардлыг төлүүлнэ

Twitter Print
2020 оны 02-р сар 23-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Олныг хамарсан ханиад томуу дэлгэрэх, коронавирусын дэгдэлт үүсч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Улсын онцгой комисс Битүүний өдрөөс Шинийн 3-ныг дуустал буюу энэ сарын 23-27-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотоос гарах, Улаанбаатар хот руу орж ирэх автомашиныг урсгалыг бүрэн зогсоож байгаа.

Сар шинийн өдрүүдээр Улаанбаатар хотыг тойрсон хяналтын найман постыг 14 болгон өргөжүүлж, Автомашины хөдөлгөөний хяналт хийж байна. Гэсэн хэдий ч иргэдийн орон нутгийг чиглэсэн мөн хөдөөнөөс хотыг чиглэсэн хөдөлгөөн явагдаж болзошгүй. Ингэхдээ иргэд хулгайн зам, гарцаар явж болзошгүй гэдэгт албаныхан анхаарлаа хандуулж байна.

Энэ өдрүүдээр хулгайн замаар хөдөөг чиглэх, эсвэл хөдөөнөөс хот руу орох замдаа саатаж, цасанд суух, төөрөх, шатахуун дуусах, машин эвдрэх зэрэг үйлдэл гарч болзошгүйг Онцгой байдлын комисс анхааруулж байна. Хэрвээ ОБЕГ-т ийм төрлийн дуудлага ирвэл тус газар аврах үйл ажиллагаа явуулна. Гэхдээ аврах ажиллагааны зардлыг Гамшгийн тухай хуульд заасны дагуу онцгой байдал тогтоосон үеийн журмаас гажсан, дураараа үйлдэл гаргасан этгээдээр төлүүлнэ гэж Нийслэлийн онцгой комисс шийджээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.