Мундаг байна, сайн байна гэж урамшуулдаг хэдхэн үгээ хэрхэн баяжуулж болох вэ?

Twitter Print
2021 оны 05-р сар 24-нд 16:04 цагт
Мэдээний зураг,

Мундаг байна, сайн байна гэж урамшуулдаг хэдхэн үгээ хэрхэн баяжуулж болох вэ?

Хүүхдийн өдөр бүр сонсдог үгс тэдний өөрийгөө хөгжүүлэх мөн өөрийгөө дүгнэх, үнэлэх үнэлэмж болдог. Доорх үгсийг хэлэхээс гадна цаасан дээр бичээд өрөөнд нь наах, халаасанд нь хийх г.м-ээр илэрхийлсэн ч болно.

Яг үйлдэлд нь тохирсон урмын үг тань төсөөлснөөс ч илүү үр дүн авчрах болно.

* Хичээсний чинь үр дүн гарлаа

* Өчигдрийнхөөсөө илүү сайн байлаа

* Хөөх, чи өөрөө хийж чадлаа

* Гоё хэлээд гуйх чинь хөөрхөн байна

* Уйлахгүй хэлэхээр ямар гоё сонсогдож байна

* Дүүдээ тусалсанд баярлалаа

* Миний хүү ийм сайхан сэтгэлтэй шүү

* Охиноо чадна гэж итгэж байна

* Чамайг хараад бүр зориг орчихлоо

* Би чамдаа итгэж байна

* Илүү хичээхэд боломж харагдаж байна

* Аав ээж нь чамаас суралцмаар байна

* Хүн бүхэн алддаг. Гэхдээ дахиад алдахгүйг хичээхэд болно. Чи чадна

* Чамтай ярилцаад тайвширчихлаа.

* Чамтай ярилцах үргэлж хөгжилтэй байдаг

* Ээж нь үргэлж дэмжих болно оо

* Яг үүн шигээ хичээгээд байхад удахгүй хүссэндээ хүрнэ ээ

* Үнэнээ хэлсэн нь маш зөв

* Ээждээ итгэж сэтгэлээ нээсэнд баярлалаа

* Чи бидэнд ирсэн хамгийн том бэлэг

* Чи өөрөөр сэтгэж чаджээ

* Сурсан зүйлээ найзууддаа зааж өгч байгааг нь хараад бахархаж байна

Г.Төмөрзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.